avatar

Аав-бид хоёр

2008-01-16,22:20
Намайг багад манайх нэгдүгээр хорооллын нэгдүгээр байранд байлаа. Тэр үед одоогых шиг нэгдүгээр хорооллын араар гэр хороолол байсангүй, хойшоо яваад барагдахгүй эзгүй газар уул байлаа. Өвөл болохоор аав намайг цанаар гулгаж сургана гээд л бид хоёр том жижиг цана аваад уулруу гарлаг байв. Аав улаан өнгөтэй нарийхан урт цанатай. Надад ногоон богиновтор өргөн цана аваад өгчихсөн.

Тэгээл гараа сайн савж сэлээрэй, хурдлаарай гээл , өгсүүр газар би ааваасаа чирэгдээд л, уруу газар өөрөө хурдлана гэж зүтгээл, заримдаа хэтэрхий хурдлахаар айсандаа аажуухан хазайсаар байгаад өөрөө онхолдоод өгөхөөр аав шоолоод л. Нэг удаа Хандгайтад аав надад цанаар харайхыг үзүүлнэ гээд би хойноос нь харж байсан болоод ч тэрүү харайсныг харалгүй худлаа яриад л гэж бяцхан маргаан болж байж билээ
бичсэн: javhlan төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Манай эгчийнх 2-р байранд байдаг дандаа очдог байж билээ. Аав чинь багаас чинь их ойр дотно байсан юм байна даа. Би ч гэр хорооллын атаман байсан болохоор аавыг бол тоодоггүй л байлаа ярзайтал инээх Харин нэг их баян айл байгаагүй ч аав маань конки, цана, бөмбөг гээд бүгдийг нь л авч өгдөг байлаа. Бүүр ээжид загнуулан загнуулан анх nintendo авч өгч байж билээ. Тэр үед бол дөнгөж л Монголд анх орж ирж байсан л үе нь байх. Сүүлдээ ч ах мөнгөөр хүүхдүүдэд тоглуулж ээж, эмээ хоёрт нууцаар тоглуулж байгаад баригдаж гэр орноор хүүхэд цувууллаа гээд жавтий хүртэж хэдэн өрөөний шал ганцаараа угааж байлаа хэхэ Сайхан дурсамж сэргээсэн гоё бичлэгнүүд байна шүү тэврэлт
Бичсэн: xvv хэзээ: 23:55, 2009-11-18 | Холбоос | |



:-)
 
xaax