avatar

Аав-бид хоёр.

2008-01-20,23:46
Аав минь биднийг ер нь загнадаггүй. Биднийг үргэлж эрхлүүлж үргэлж магтана. Жижиг сажиг юу ч бай тэрүүгээр баярлаж биднийг магтана. Сүүлийн үед тусдаа амьдардаг болсон болохоор яваад очихоор баярлаад л нүүр дүүрэн инээгээд л угтана. Ер нь ч үргэлж хүнтэй инээж уулздаг.

  Хэлэх юмаа харин энгийн чи тэрийгээ тэгээ энийгээ ингээ гэж ганц л хэлнэ. Бүүр уурлуулах юм бол юм хэлэхгүй дуугай байна. Тэр нь бага байхад хамгаас аймар, хүнд санагддагсан. Оронд цохиод аваасай гэж бодох шиг.

 Намайг бага байхаас сэтгэлзүйн хувьд хамгийн сул нь гэж боддог. Тийм болохоор надтай ярихдаа хаяа жижигхэн чимхсэн, хатгасан өдсөн өнгөөр ярина. Заримдаа би тэсэхгүй шар гозойж нулимс унагана. Эр хүн тэсвэртэй байдаг юм шүү л гэнэ. Тиймдээ ч би одоо баргийн хүн юм хэлэхэд тоохооргүй болсон байх.
бичсэн: javhlan төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

би ч угаасаа эрхийн балай л даа хэлээ гаргах гэхдээ л аав маань бас төстэй санагдлаа. Манай аав гэхдээ үгийн муу егөө, үхлийн муу ёворго гээд егөөдөх, тойруулж харилцахад их дургүй. Эр хүн ил шулуун байх нь хүнд хүндлэгддэг, өөрт амар байдаг гэдэг юм. Харин хааяа тэрийгээ хэтрүүлж хүн амьтантай шууд муудалцчих гээд байдаг муу зантай. Сүүлийн үед харин буулт хийж, ганц нэг манж зан сураад л байна ярзайтал инээх
Бичсэн: xvv хэзээ: 23:48, 2009-11-18 | Холбоос | |
(*_*)
Бичсэн: хундага хэзээ: 00:42, 2008-01-21 | Холбоос | |



:-)
 
xaax