avatar

Говь Алтайд

2008-03-06,09:39

Нилээн хэд хоногийн өмнө (өдөр хоногоо алдчихсан ) гурав дахь өдөрийн өглөө хотоос ганцаараа Говь Алтай гараад давхичихсан. Замын хань ольё гэсэн олдсонгүй. Драгон дээрээс хүн аваад явчихья гэсэн харагддагүй.  Өглөө 9 цаг гээд гарсан орой 7 гээд Баянхонгор хүрээд хоноод явдиймуу гэснээ за яадийн гээд цааш замаа үргэлжлүүллээ. Гадаа дулаахан, цас хайлаад зам зуур жинхэнэ түйрэн дэгдэж байнаа. Баянхонгорын наад талд нинжа нарын бүтэн хороолол байдагсан цөөрчихөж. 

Урдуур шалын хоолойгоор явж байтал шөнө болов. Хөх  эргийн гарамаар гараад явж байтал нойр хүрээд болдоггүй. Нэг цаг гээд машиныхаа арын суудалд хэвтээд унтаад өгөв. 2 өнгөрөөд даараад сэржийнэ.  Дулаацах гээд машинаа асаагаад параа хамгийн халуун дээр нь тавиад явсан 30 минут болоод нозоороод эхлэв. Энэ маягаар унтан босон явсаар өглөө 9 гээд Алтай хотод ирлээ.

Ирсэнээсээ хойш эндэхийн буудал хоолны газаруудыг гүйцээж байна дөө. Хөдөө явбал хэрэг болох байх гээд Ж мобилийн интернэттэй гар утас аваад гарсан. Интернэтэд бараг л хүссэн үедээ холбогдоод сайхан л байна. Яагаад бараг гэсийн бэ гэвэл энэ хавьд интернэтийхээ тохиргоог сайн хийгээгүй эхний хоёр хоног Ж мобил руу утасдах хэрэг гарч байв. Ойрд гайгүй л байна. Ж мобил зарим газар Моби эд нараас овоо хол барьдаг бололтой.  Хөх эргийн гарамын тэнд харанхуйд буруу замаар салаад Баацагаан Бөмбөгөр хоёр сумаас аль альнаас нь 50 60 аад км газар хот руу утасаар ярьж баруун тийшээ чиглээд замтай замгүй яваад бай гэсэн команд авч зөв замаа олов.

бичсэн: javhlan төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү зүрх өвдөх зүрх өвдөх
Бичсэн: Зочин хэзээ: 09:06, 2012-03-19 | Холбоос | |
gulug
sak bna гоё шүү гоё шүү улайх
Бичсэн: uka (зочин) хэзээ: 14:08, 2012-02-01 | Холбоос | |
Нэг л гоё санагдчихлаа. Би ч одоохондоо бараг хотоос гарч үзээгүй шахам амьтан. Тэгж байгаад л нутаг нугаараа нэг сайхан тэнэнэ дээ л гэж бодох юм... Блогтоо хөдөө гадаа явсан иймэрхүү сонингоосоо оруулж байгаарай. Нэлээн дээрээс бичээгүй бололтой... гуниглах
Бичсэн: xvv хэзээ: 23:46, 2009-11-18 | Холбоос | |



:-)
 
xaax