avatar

Монгол

2007-01-21,03:23
За хэдэн тасархай бодол уялдаа холбоогvй бичээд хаячихая.

Би ч уул нь элэнц хуланцаа хеевел Дундговийнх юм гэнэ билээ. Тэрнээс аав евее гээд л 2, 3-н vеээрээ хотод амьдарсан. Овеегийн минь аав Дангаа хуньд гээд хохь (ядуу) тайж хvн байсан гэсэн. Монгол манж хэлтэй, Хувьсгалын дараа анхны бага хурлын гишvvн болж байсан гэж байгаа, одооныхоор парламентийн гишvvн юмуу. Гэвч биеийн байдал таарууханаас нэг их удалгvй нутаг буцсан юм шиг байгаан, Тэгээгvй бол хэлмэгдээд буудуулчихсан ч байх юм билvv хэн мэдлээ. Овее маань л багад минь тэр vеийн бага хурлын гишvvд гээд 20-н хэдэн оны шарласан сонины зураг vзvvлж байж билээ.


Энд тэнvvгээр нилээн л тэнэлээ. Нутаг орон бүр л сонин хачин зvйлээр дvvрэн байх. Заримдаа мэргэжилийн хvн биш ч гэсэн элдэв янзын сонин чулуу тааралдвал хармаагаа дvvртэл цуглуулаад л байна. Сүхбаатар, Дорноговь, Дундговийн нутагаар явж байхад эрт дээр vед аргагүй л нуурын ёроол байж байгаад хатаж ширгэхэд нь vvссэн болов уу гэмээр улаан шаргал талсжсан тунгалагдуу чулуу битvv бүрхсэн байсанаа хагарч эмтрээд талын нэг тараагаад хаячихсан юм шиг газрын гадаргаар нил байдагын. Зарим нь их гоё хэлбэртэй vеэлж талсжсан. Заримдаа боржин чулуу дотор менген цаас шиг гялтгануур холилдчихсон байж байна.

Говийн уулууд алсаас сvртэй том харагдана. Дехех тусам жижгэрсээн нэг л мэдэхэд ухасхийгээд л орой дээр нь гарчихна.  Бороо ороогvй байхад хvн мал яаж амьдардаг юм бол гэмээр халцгай байсанаа дөнгөж бороо орсны дараа маргааш нь тал тэр чигээрээ нов ногоон, агь таанын үнэр хурц гэж жигтэйхэн. Тэгээд л очсон газар болгон манай малын мах амттай шимтэй, хурц гээд л ярина. Тээр жил хот ороод хонины мах идсэн ч бvтэн ууц идээд яагаач vгvй, манай эндэхийн мар бол дал дервен ендреес хоёр гурав огтлоод л бялуурна ш дээ гээд л.


Хангай газар бол ч ярих юм байхгүй гоё л доо. Тэр дундаа надад Завханы уулс сүрлэг сайхан санагддаг юм. Уулсынхаа хендийгеер зарим айлууд нь гэрийхээ vvдийг газрыхаа байдлаас болоод хааш нь ч хамаагv харуулаад барьчихсан.  Тэгсэн хэрнээ дундуур нь зvvнээсээ баруун тийш 200 гаран км урт 30, 40 км ерген цул элсэн манхан. (Завханы Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул).

Хаа явж байхад манай монголчууд хэтэрхий жалга довны vзэлтэй байхын. Ялангуяа Хевселийхен бол нилээн юм шиг байгаан. Тэгээд л баруун тийшээгээ л гэж ярина даа. Миний бодолоор бол говь талын аймгуудыг бодвол  малчид нь талын нэг тараад суучих боломж багатай, тэгээд л негее нэг голын эрэг уулын амаа бараадаад л ойролцоо амьдардаг болохоор тэгдэг юм шиг байгаан. Зун болоод гол уруудаад л баахан айл зусландаа гарчихсан байдаг дvр терхийг бол зvvн, урд нутагуудаас барагтай бол олж харахгvй дээ.
бичсэн: javhlan төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл

dundgoviinhon durlamtgai

durlasan hoinoo hayamtgai gej...

Бичсэн: Legacy хэзээ: 04:29, 2007-01-21 | Холбоос | |



:-)
 
xaax