avatar

Мотоцикл

2007-01-22,00:51
Оюутан байхдаа хэд хэдэн газар ажилладаг байваа. За бараг л цалин хелсгvй. Тэгтэл нэг удаа бараг зvгээр шахуу байж байгаад шагнал цалин хоёрын хооронд нэг сая тегрег авчихав. За тэгээд багаасаа унадаг дугуй унаж энд тэнvvгээр хэсэж явсан юм болохоор мотортой юм унамаар санагдаад хуучин бартаат замын (мотокросс) ногоон енгетэй Kawasaki KDX-250 гээд 2 тактын хеделгvvртэй мотоцикл худалдаад авчихав.

Унаад явж байхад дуу нь чанга, хурдан, салхи исгэрүүлээд л нvднээс нулимс гоожоод л кайфтай гэж. Хэд хоног унахгvй болохоор санаад л, асааж дууг нь сонсмоор санагдаад л. Эрхбиш бартаат замын уралдааны мотоцикл юм болохоор элдвийн юман дээгvvр дvvлж харайгаад л. Bike-уудыг бодвол огцом хvчтэй.

Хотын замаар явж байхад замын тvгжрээнд орно гэж байхгvй дундуур сvлжиж хамгийн тvрvvнд нь гарчихаад л, ногоон гэрэл асангуут нь ухасхийж хаазлаад л алга болоод егне. Тэгээд бас бензин хийхээрээ 500-аас 1000 тегрегенд л хийнэ. Даанч номер бичиг баримт юу ч байхгvй л дээ.  Цагдаа хараад л тойросхийгээд л явдаг байж билээ. Нэг удаа гэнэдээд Нарантуулын уулзвар дээр улаан гэрэлээр зогсож байгаад яалт ч vгvй баригдаад журмын хашаанд хийлгэчихсэн. Бусад vед нь зугтаагаад л алга болно. Хааяа тоглоод бартаат замынх юм болохоор нь зугтаж байгаад хашлага давж замын хажуугаар цагдаагын машины еедеес зереед л алга болдог байж билээ.

Хедее гадаа хааяа явнаа. Анх удаа Хархоринруу гараад л туучихсан замын гуанзан дээр денгеж зогссон чинь хэдэн бацанууд HI HI гээд л гvйлдээд ирсэнээ, намайг каскаа авангуут "ее монгол байна ш д" гээд буцаад явчихсан гэж байгаа. Жуулчин гэж бодсон бололтой. Тэгээд л эргvv юм шиг ийг тийшээ ганцаараа бол ганцаараа хоюулаа бол хоюулаа нилээн явсан даа. Хаа таарсан газараа хоночихоод л.

Хамгийн сvvлд Сvхбаатар аймагт ажил гарахаар нь гараад давхичихсан. Миний мотоциклийн мотор нь бензинээ тостой хольж шатаадаг. Тосыг нь тусад нь бак-анд хийдэг. Тэгээд л едер гурав енгерч байхад хотоос гарсан. Орой долоо болохын алдад Хэнтийн Ондерхаанд очиж бензин авчихаад, маслаа vзсан дажгvй л байна. Тэхээр нь гарж давхиад, 50-иад км яваад Давсан Бадрах гээд замын гуанзанд хоол идчихээд бvрий болохын алдад цаашаа явах замаа заалгаж аваад л давхиж явсан чинь мотор унтарчихдагын. Тэгээд хэсэг асаах гэж vзээд л асдаггvй, мотоциклийнхоо хажууд хээр унтаад егсен. Нээрээ тэр чинь долоон сарын арванд гэрээсээ гарсан юм байна. Оглее сэрсэн чинь наадмын еглее, хvмvvс морьтойгоо явцгаагаад л, би Менххаан сумын наахан уул давж ирээд л зогсчихож.
Тэгсэн яасан, масло нь дуусчихсан, мотор тосолгоогvй будаа. Тvрээд л сумын тев орсон гэж байгаа.

Тэгээд л миний мотоцикл унасан тvvх дууссандаа. Одоо раам нь байж л байгаа.

Нээрээ Сvхбаатар аймгын Менххаан сум 15 кВ-ын цахилгааны шугамаар эрчим хvчинд холбогдсон. Хэнтий Сvхбаатар аймгын тев зам дагуу байдаг. Тийм ч болохоор шилэн кабель дайран енгердег, айлууд нь гэртээ телефон утастай, Мобиком Скайтел ажилладаг. Нехцел бололцоо дажгvй сум шvv. Мянганы замын трасс хойгуур нь холгvйхэн гардаг гэсэн. Сvvлийн vед зам дагуу байшин барилга нэмэгдээд л байна лээ.
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax