avatar

Хэнтий Сvхбаатар

2007-01-27,12:47

За хоёр гурав хоног Хэнтий Сvхбаарат аймаг орчихоод ирлээ. Хотоос өглөө 10 цагт гараад нэг цаг гучин минутанд 120 иод км давхиад Багануур орлоо. Замд Женко турын Цонжин болдог гэдэг жижигхэн толгой дээр барьж байгаа Чингис хааны том хешеений ажил овоо явчихаж. Еренхий рам терх нь босчихсон. Суурь хэсэгт нь байшин барих бололтой. Багануураас Хэрлэн голын гvvр хvртэл арав гаран км. Хуучин шороон замаар явдаг байсан. Энэ жилээс Японы теслеер зам тавьж эхэлсэн дунд хувьд нь 6, 7 км байх шиг байна. Хэрлэнгийн гvvрнээс цааш Мянганы замаар Хэнтий аймгын Цэнхэрмандал (хотоос 196 км), Жаргалтхаан 240км сумыг дамжаад Мерен 300 км сум хvрнэ. Мерен сумаас цааш Хэнтий аймгийн Ондерхаан хот 30-аад км. Дархан орох замд байдаг Урьхан шиг гуанзууд Цэнхэрмандал, Жаргалтхаан сумууд дээр бий болчихсон. Хоол унд, хvчин чадал сайтай.

Мянганы замын буюнаар урьд нь едержин явдаг замыг 4 цаг гаран хугацаанд тууллаа. Хэнтий аймгийн тевеес Хэрлэнгийн гvvрээр гараад Баруун Урт хот хvртэл 230 км. 130 км-т Менххаан сум байдаг. Менххаан Хэнтий хоёрын голд Давсан Бадрах нэртэй газар хэдэн гэр гуанзууд хоол унд сайтай байдагсан. Буурьнаасаа доошилж буугаад байгаа байхгvй нь мэдэгдэхээ байчихаж. Давсан Бадрах хvтрэл газрын байдал Хангай шинжтэй, евс ургамал элбэгтэй, гэхдээ айл амьтан зам дагуу ховор харагдаггын ус унднаас болдог юм боловуу. Урьд хэсэг бусаг зээр харагддагсан сая ер харагдсангvй.

Тэрнээс цааш талархаг, жижиг дов толгод, евс ургамал тачирхан болоод эхэлдэг. Зарим газараараа говьтой. Нуур тойром байсан хонхор элбэг. Менххаанаас цааш бол ер нь Сvхбаатарын нутагаар зуншлага сайнгvй л байгаад байгаам.

За тэгээд Баруун Урт хотын тев ч нэг их еерчлегдсен зvйлгvй. Сvхбаатарын хешее байдагаараа байж л байна билээ :)

Анх СvХбаатар аймгын Асгат сумын хавиас гарсан гэсэн vv хонины цэцэг евчин Утаанбаатарт дехчихсен Налайх орчихсон . Очсон газар болгондоо ариутгалд орж явлаа. Баруун Урт хотын наана Машинаа Формалины уураар утуулаад, гараа спирттэй хевенгеер арчиж, амруугаа содын уусмал цацууллаа. Менххаан суманд гар ам хоёроо ариутгуулаад машинаараа хлормин асгасан эсгий дээгvvр гараад болов. Ондерхаанд машины дугуйруугаа цацуулаад болов. Багануурын цаана Хэрлэнгийн гvvрэнд  Land Cruiser 105 унаж яваа тул 500 тегрегее телелгvй ариутгуулалгvй енгерев. Хааяа 69 унаад явахаар хамаг байдагаа шалгуулдаг газар. Налайхын Городокын цаахан замын менге гэж 500, ариутгал гэж дугуйруугаа юм цацуулаад 500 тег телев. 22-ын товчоогоор ороход мен 500 тег, ариутгалын 500 тег телев.

Онцгой байдал зарлаад ариутгал хийж байгаа юм бол бизнес хийж байгаа юм шиг менге хураах ямар учиртай юм бол. Менге vнэхээр хураах ёстой юм бол яагаад Сvхбаатар аймагт хураадаггvй юм бол. За тэгээд амаа зайлаад гараа арччихаар ариутгагдчихдаг юм байхдаа. гээд л олон л бодол терж байлаа

бичсэн: javhlan төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
Computert neg virus orchihson chini interneted orohoor l tashiigeed l tsenher bichig garj ireed computer untraad, hed honog interneted oruulsangui. Yanz buriin antivirus suulgaad odoo ovoo deer gehdee virus ni baij l baigaa. Esen busiin email yavuulah gej oroldood l.
Urid ni nuhsaar baigaad l computer deer yu ch bsan bolgochihdog bsan odoo buur bolijee. Neg virusnii ard l garj chadahguiiin. Amarhanaar ni formatalchihaya, esvel restore diskiig ni unshuulchihaya gesen chini doloo naiman myangan dolloroor hudaldaj avsan prog gol harluulaad boldoggui.

Ghost hiigeed avchihaya gej bodson hernee l zalhuuraad suugaad baisanii gor ni garjiina
Бичсэн: javhlan хэзээ: 01:09, 2007-01-30 | Холбоос | |
<i>Сэтгэгдэл</i>
chi uhsen ch umhiirheegui boltloo ariutgagdjee. chi neeree yu hiigeed demiirtlee tenediin be. yasan olon honog alga bolvoo geed baihgui yu.

Зассан: Legacy хэзээ: 2007-Jan-29 04:40
Бичсэн: Legacy хэзээ: 23:53, 2007-01-29 | Холбоос | |



:-)
 
xaax