avatar

Сvхбаатар аймгийн Халзан Онгон Дарьганга Наран

2007-03-07,11:16
2 сарын 10 нд хотоос Сvхбаатар аймгийн Халзан Онгон Дарьганга Наран сумдаар орохоор гарлаа. Оросын Газ-66 гээд бүрхүүлтэй машин бариад орой 11 цагын vед хедлев. Машин маань бvрхvvлэн  дотороо ор дэвсгэртэй, галладаг зуухтай, давхар vvд хаалгатай амьдраад явахад давгvй л эд. Уул нь албан ёсны жолоочтой гэвч еерее дуртай юм болохоор жолоочоо хажуу суудалдаа суулгачихаад ихэвчлэн еерее барьсаар байгаад ирлээ. Зуухаа галлачихаар шатаж үхчих гээд vvд, цонхоо нээгээд беен юм болно.
Явсаар байгаад 4 цагын vед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум хvрээд унтав. Тэх хавиар уулархаг болохоор замын хажуугаар цас ихтэй евелжиж байгаа бололтой. Оглее 9 цаг гэж босоод Цэнхэрийн гуанзанд хоол идчихээд хедлев. Замаараа Жаргалтхаан Мерен сумдыг дайраад Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот орно. Өндөрхаанаас цааш Хэрлэн голын гvvрээр голынхоо урд талд гараад Сүхбаатар аймгийн Менххаан сумын зvг явлаа. Зам зуур Мянганы замын зvvн чиглэлийн vргэлжлэлийн зураг тесел хийж байгаа хvмvvс геодизийн хэмжилтээ хийж байгаа нь дайралдлаа. Зам нь Хэнтий аймгаас 30 гаран км яваад байдаг Танкийн даваа хvртэл Сvхбаатар аймгийн тев зам дагуу яваад Тэрнээс цааш хойшоогоо салаад Давсан бадрах, Заан ширээ уулын хойгуур чиглэлтэй тавьсан шав нь байна. Менххаан суманд гэгээ тасрахын vед хvрэв. Энэ сум тев зам дагуу болоод ч тэрvv ирэх болгонд байшин барилга нэмэгдээд л байх юм. Айлууд нь гэртээ утастай, Мобиком Скайтел барьдаг дажгvй хегжиж болохоор сум. Таньдаг айлаараа орж хоол хийлгvvлж идчихээд Уулбаян сумруу гарлаа.
   Уулбаянд шене дунд ирээд хоночихоод еглее нь Халзан сумруу гарлаа. Уулбаянгаас гараад цас эрс ихсэв. Энэнээс цааш цас ихтэй евел болж байгаа. Малчид ихэнхи отроор 100-аас 200 км гаран явсан дуулдаж байв. Едер дунд Халзан сум орлоо. Халзан-Баяндэлгэр сумын 15кВ-ын ендер хvчдэл залгах гэж байгаа гээд л хэдэн хvмvvс байцгааж байна.

Халзан-Онгон сумын хооронд найм хоног явав. Замдаа Онгон сумын Шар бvрд бригадын наахна битvvн болж байгаа байх гэж битvvлчихээд шиниийн нэгэн гээд айлд орсон чинь бид хэд едер судараа андуураад битvvнд золгохоо шахаж.  Шинийн хоёронд Онгон сум ороод хоночихоод маргааш нь Дарьгангын зvг хеделлее. Онгон сум цагаан сар болж байгаа гээд л дизель станцаа асааж байгаа болохоос ер нь таг харанхуй суудаг газар гэж байна. Уул нь хажуудаа цэргийн ангитай.
Урдуураа эрт дээр vед нуур байсан, одоо ч байгаам боловуу гэмээр, баруун талруугаа цэлийсэн хендийтэй. Зvvн урд талдаа 5-аад км диаметртэй, дээгvvрээ тэгшхэн огцом егсеж гадаг уул байна.  Тэр уулын зvvн талд Yйзэнгийн нуур байдаг.  Онгон сумын зvvн хойд талд овоон дээрээс гардаг газарын гvний хагаралаар гарсан булаг байдаг. Ундарга эхэнд нь труба зоогоод сумынх нь хажууханд асгардаг байсан нь 2 жилийн емне труба нь эхэн хавьдаа тасраад тэнд нь очиж усаа тосож авдаг. Бусад худагаас татаж, булагаас утгаж авдаг устай газарыг  бодвол крантны ус шиг асгарж байдаг амар л газар. Ийм ус еер Омнеговь аймгийн Булган суманд бас байдаг.
Онгон сумын овоо

Онгон сумын овоо.
Дарьганга руу гараад 3 хоноод машины перда диск, муфт шарик, тотго нь эвдрэв. Машиныхаа хvндрvvлэгч араанд хийж хеделгеж аваад л завсрын хаз-аар араагаа сольсоор 30 км яваад Дарьганга сум орж хотруу сэлбэг захичихаад МТ Жаргалант гээд клонкын Ганбаатар гээд аххvvг эргvvлдсээр байгаад хогон дундаас муу юм олж авааад буцаад л хеделвее. Машинаа засах гэж 2 едер алдав. Араа солигдохгvй ядаж байхад цас их арайхийж л Дарьганга орсон. Клонкийн хажууд байхад ямар едер нь таарсан юм Алтан овоо, Шилийн богд гарж хийморио сэргээх гэсэн Жип-нvvд тасралтгvй цувж байв. Ямар ч байсан 00-01 СVА дугаартай аймгийн даргын жип явж байсан. Эрдэнэцогт дарга давхиж явсан байхдаа. Алтан Овоо

Алтан Овоо ямар ч байсан 30-аад км газараас харагддаг. Газар нь холоос егссеер дэргэд нь очихоор тийм чиг ендер биш. Орой дээрээ суваргатай. Дарьганга сум нь овооныхоо зvvн урд энгэрт байдаг. Сумын урд талд булагтай. Тэр овооныхоо урд талд нэг жижигхэн нуур vvсгээд цааш урссаар овооныхоо баруун урд талд Дуутын нуур болдог. Нууран талаас нь Алтан овоог зурсан зурагнууд гоё харагдах юм билээ. Сумын урдуур модтой элсэн манхан, говьтой. Бараг Наран сум хvртэл vргэлжлэнэ. Цастай элсэн дунд замаа алдчихаад Трофи-д явж байгаа юм шиг арайхийж явсаар Наран сум орлоо. Наран энгэр газар байрласан сум байна. Нарны, салхины гээд сэргээгдэх эрчим хvчний vvсгэвэртэйгээс салхиных нь ажилдаггvй гэсэн. 

За тэгээд дараа vргэлжлvvлэхээс ажил хэцvvдлээ
бичсэн: javhlan төрөл: | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Миний нутаг
би энэ аймаг төрсөндөө бахархдаг сайхан нутаг.
Бичсэн: Ааgii (зочин) хэзээ: 22:45, 2013-03-18 | Холбоос | |
Цэнхэр пүүшиг буюу Халзаны дунд сургууль нийтлэлийг ulaanbulan.blogspot.com/ орж уншиж сонирхоорой нутгийнхаан
Бичсэн: нутаг (зочин) хэзээ: 05:55, 2012-11-05 | Холбоос | |
Миний нутаг
Сайн байна уу? Сүхбаатар үнэхээр сайхан нутаг. Энэ сайхан нутгийн талаар үнэн зөв бодит мэдээлэл интэрнэт-д ховор байдаг нь харамсалтай... Өөрөө энэ талын мэдээллийг тогтмол оруулж өгвөл мөн ч олон хүн баярлана даа Ялангуяа Онгон сумын талаар... За амжилт хүсье...
Бичсэн: Аагий (зочин) хэзээ: 13:07, 2010-06-14 | Холбоос | |
сайн уу сүхбаатар аймгийн наран сумын талаар дэлгэрэнгүй мэдээлэл мэдэж байвал хэлж өгч туслаач, хүн ам, нутаг дэвсгэр, өрхийн тоо гэх мэт мөн мэдээлэл хобооны хэрэгслийн байдал (кабель, тв, үүрэн телефон, суурин телефон гэх мэт)
Бичсэн: ундраа (зочин) хэзээ: 17:05, 2010-04-07 | Холбоос | |
Сүхбаатар аймаг үнэхээр сайхан шүү. Дарьгангын нутаг...
Бичсэн: xvv хэзээ: 23:36, 2009-11-02 | Холбоос | |
Ямар ажилаар явсан юм
Бичсэн: Зочин хэзээ: 13:12, 2009-11-02 | Холбоос | |
Миний нутаг
Сайхан нутаг шүү. Яагаад ч юм нутагтаа очихоор санаа амралт ёстой л нэг амралт болдийн гэхдээ Улаанбаатар маань за тэгээд монгол хүн л чинь монголын маань бүх нутаг сайхан даа. гоё шүү
Бичсэн: huyagaa хэзээ: 17:00, 2009-07-24 | Холбоос | |
сайн уу
angel angel angel dont tell anyone sick rolling eyes loser
Бичсэн: батзориг (зочин) хэзээ: 19:00, 2009-04-05 | Холбоос | |



:-)
 
xaax