avatar

Япон хvнтэй ажилласан сэтгэгдэл

2007-03-22, 13:53
Суруга Монгол компанитай хэсэгхэн хамтарч ажиллаж vзлээ. Хамтарч ажиллахад хятадуудаас доор хvмvvс гэсэн сэтгэгдэл тержийне.  Хамгийн гол бэрхшээл нь шийдвэр гаргаж чаддаггvй байдал нь байлаа. Шийдэлээсээ олон удаа эргэж буцдаг, илvv хэрэгцээгvй буюу хамаарахгvй зvйл ярьдаг. Тэгсэн хэрнээ еерсдийгее япон хvн болохоор илvv гэж ойлгодог бололтой. Оросуудтай харьцахад амар байдаг. Америк Канадтай ажиллахад ендер шаардлагатай, гэхдээ жижиг сажиг асуудалд орооцолддогvй. Хятадууд бол шийдвэр гаргах гэж уддаг, олон газараас сураглаж vздэг. Нэг цогц асуудлын жижиг хэсэг бvрт нэг хvнтэй харьцах хэрэг болдог.
 Дахиж япон хvнтэй хамтарч ажиллахаар болвол илүү нарийн тохиролцох ёстой юм байна гэдэгээ ойлголоо.
бичсэн: javhlan төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

100 айлын автобусны буудал

2007-03-17, 11:04
Хойноосоо 100 айлын зам дээр бөглөрч бөглөрч уулзвараар зvvн гарлуугаа Сансарын зVг эргэхээр л хэдэн Микро автобуснууд нь буудлынхаа хармаа руу орж зогсохгvй наад талд нь хэд давхарладаад л беегнерееп зогсчих юм. Яарч явахад ядаргаатай гэдэг нь. Терснеесее авхуулаад нэмэгддэггvй хорогдож байдаг хэдэн эснээс маань хороогоод.
          Ухамсараараа микроны жолооч нар хармаа руу нь гvйцэд орохгvй байвал зузаахан шиг темреер беххен шиг хашилт буудлых нь дунд хvртэл, хийгээд буудлын наана зогслоо гэхэд хvн амьтан давж явахын аргагvй хашилт хийгээд, микронуудыг буудалруугаа бvрэн орохоос еер аргагvй болгоод зам челеелеед егдеггvй юм байхдаа.

 Нэг машин 1 хоёр минут дэмий зогсож байхдаа агаар хэр их бохирдуулж, дэлхий хэдэн градусаар дулаарч,  хэдий хэр менге монголоос бензин менге болж гарж экспорт, импортын зерvv vvсгэж, гээд л баахан тооцоо хиймээр болохын
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Сvхбаатар аймгийн Халзан Онгон Дарьганга Наран

2007-03-07, 11:16
2 сарын 10 нд хотоос Сvхбаатар аймгийн Халзан Онгон Дарьганга Наран сумдаар орохоор гарлаа. Оросын Газ-66 гээд бүрхүүлтэй машин бариад орой 11 цагын vед хедлев. Машин маань бvрхvvлэн  дотороо ор дэвсгэртэй, галладаг зуухтай, давхар vvд хаалгатай амьдраад явахад давгvй л эд. Уул нь албан ёсны жолоочтой гэвч еерее дуртай юм болохоор жолоочоо хажуу суудалдаа суулгачихаад ихэвчлэн еерее барьсаар байгаад ирлээ. Зуухаа галлачихаар шатаж үхчих гээд vvд, цонхоо нээгээд беен юм болно.
Явсаар байгаад 4 цагын vед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум хvрээд унтав. Тэх хавиар уулархаг болохоор замын хажуугаар цас ихтэй евелжиж байгаа бололтой. Оглее 9 цаг гэж босоод Цэнхэрийн гуанзанд хоол идчихээд хедлев. Замаараа Жаргалтхаан Мерен сумдыг дайраад Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот орно. Өндөрхаанаас цааш Хэрлэн голын гvvрээр голынхоо урд талд гараад Сүхбаатар аймгийн Менххаан сумын зvг явлаа. Зам зуур Мянганы замын зvvн чиглэлийн vргэлжлэлийн зураг тесел хийж байгаа хvмvvс геодизийн хэмжилтээ хийж байгаа нь дайралдлаа. Зам нь Хэнтий аймгаас 30 гаран км яваад байдаг Танкийн даваа хvртэл Сvхбаатар аймгийн тев зам дагуу яваад Тэрнээс цааш хойшоогоо салаад Давсан бадрах, Заан ширээ уулын хойгуур чиглэлтэй тавьсан шав нь байна. Менххаан суманд гэгээ тасрахын vед хvрэв. Энэ сум тев зам дагуу болоод ч тэрvv ирэх болгонд байшин барилга нэмэгдээд л байх юм. Айлууд нь гэртээ утастай, Мобиком Скайтел барьдаг дажгvй хегжиж болохоор сум. Таньдаг айлаараа орж хоол хийлгvvлж идчихээд Уулбаян сумруу гарлаа.
   Уулбаянд шене дунд ирээд хоночихоод еглее нь Халзан сумруу гарлаа. Уулбаянгаас гараад цас эрс ихсэв. Энэнээс цааш цас ихтэй евел болж байгаа. Малчид ихэнхи отроор 100-аас 200 км гаран явсан дуулдаж байв. Едер дунд Халзан сум орлоо. Халзан-Баяндэлгэр сумын 15кВ-ын ендер хvчдэл залгах гэж байгаа гээд л хэдэн хvмvvс байцгааж байна.

Халзан-Онгон сумын хооронд найм хоног явав. Замдаа Онгон сумын Шар бvрд бригадын наахна битvvн болж байгаа байх гэж битvvлчихээд шиниийн нэгэн гээд айлд орсон чинь бид хэд едер судараа андуураад битvvнд золгохоо шахаж.  Шинийн хоёронд Онгон сум ороод хоночихоод маргааш нь Дарьгангын зvг хеделлее. Онгон сум цагаан сар болж байгаа гээд л дизель станцаа асааж байгаа болохоос ер нь таг харанхуй суудаг газар гэж байна. Уул нь хажуудаа цэргийн ангитай.
Урдуураа эрт дээр vед нуур байсан, одоо ч байгаам боловуу гэмээр, баруун талруугаа цэлийсэн хендийтэй. Зvvн урд талдаа 5-аад км диаметртэй, дээгvvрээ тэгшхэн огцом егсеж гадаг уул байна.  Тэр уулын зvvн талд Yйзэнгийн нуур байдаг.  Онгон сумын зvvн хойд талд овоон дээрээс гардаг газарын гvний хагаралаар гарсан булаг байдаг. Ундарга эхэнд нь труба зоогоод сумынх нь хажууханд асгардаг байсан нь 2 жилийн емне труба нь эхэн хавьдаа тасраад тэнд нь очиж усаа тосож авдаг. Бусад худагаас татаж, булагаас утгаж авдаг устай газарыг  бодвол крантны ус шиг асгарж байдаг амар л газар. Ийм ус еер Омнеговь аймгийн Булган суманд бас байдаг.
Онгон сумын овоо

Онгон сумын овоо.
Дарьганга руу гараад 3 хоноод машины перда диск, муфт шарик, тотго нь эвдрэв. Машиныхаа хvндрvvлэгч араанд хийж хеделгеж аваад л завсрын хаз-аар араагаа сольсоор 30 км яваад Дарьганга сум орж хотруу сэлбэг захичихаад МТ Жаргалант гээд клонкын Ганбаатар гээд аххvvг эргvvлдсээр байгаад хогон дундаас муу юм олж авааад буцаад л хеделвее. Машинаа засах гэж 2 едер алдав. Араа солигдохгvй ядаж байхад цас их арайхийж л Дарьганга орсон. Клонкийн хажууд байхад ямар едер нь таарсан юм Алтан овоо, Шилийн богд гарж хийморио сэргээх гэсэн Жип-нvvд тасралтгvй цувж байв. Ямар ч байсан 00-01 СVА дугаартай аймгийн даргын жип явж байсан. Эрдэнэцогт дарга давхиж явсан байхдаа. Алтан Овоо

Алтан Овоо ямар ч байсан 30-аад км газараас харагддаг. Газар нь холоос егссеер дэргэд нь очихоор тийм чиг ендер биш. Орой дээрээ суваргатай. Дарьганга сум нь овооныхоо зvvн урд энгэрт байдаг. Сумын урд талд булагтай. Тэр овооныхоо урд талд нэг жижигхэн нуур vvсгээд цааш урссаар овооныхоо баруун урд талд Дуутын нуур болдог. Нууран талаас нь Алтан овоог зурсан зурагнууд гоё харагдах юм билээ. Сумын урдуур модтой элсэн манхан, говьтой. Бараг Наран сум хvртэл vргэлжлэнэ. Цастай элсэн дунд замаа алдчихаад Трофи-д явж байгаа юм шиг арайхийж явсаар Наран сум орлоо. Наран энгэр газар байрласан сум байна. Нарны, салхины гээд сэргээгдэх эрчим хvчний vvсгэвэртэйгээс салхиных нь ажилдаггvй гэсэн. 

За тэгээд дараа vргэлжлvvлэхээс ажил хэцvvдлээ
бичсэн: javhlan төрөл: | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Zam

2007-02-07, 19:22

Bi doloo honogiin doloon odor ogloo bolgon Tokyo-giin gudamjaar buyu Chingis zochid buudliin zuun taliin zamaar yavdag bilee. Ene zamiig turuu namar nileen oroi tavisan. Orchinii tohijilt ni odoo hurtel haraahan duusaagui baigaa. Guitsetgesen kompani ni dulaan ued ni barag hiisen zuilgui baigaad l baisan. Nileen huitersen hoino asfaltaa tavisan. Ter ni odoo ehneesee uirch butraad taviad hagas jil bolson gehed itgemeergui l zam bolchihloo. Ingej horongo hucheer togloh hereg baidag l yum baihdaa.

Ene ajiliig bodvol tender shalgaruulj l avsan baih. Ene zam muu bolson hamgiin ehnii shaltgaan ni bol darga nar. Ali boloh ooriihoo kompanid avchih geed l shiidver gargahgui udaad baidag. Hoyor dahi shaltgaan ni bol ene salbar hariutssan yamnii mergejilgui mergejiltenguud, tender zarlah shalgaruulah joohon bichig barimtiig beldej chadahgui l chuhal tsarailaad l sar jiliig ongoroogood baidag. Tegseer baital haluun zun ni duusaad namar zolgochihdog.

 3 dahi buruutan ni guitsetgegch kompani. Chadvartai bolovson huchin, mergejiliin hun baidaggui. Chadahgui baij l 100 ailiin haltvaruud shig yum buhniig Bi chadna Bi chadna gej yanz buriin argaar avah gej zutgedeg. Avsan ajilaa guitsetgeh bolohoor hurdan hugatsaand chanartai zohion baiguulah hun baidaggui. Tegeed tehnologiin gorim zorchood gadaa hasah hemiin huiten baihad asfalt devsej baihdaa sanaa ni zovdoggui. Tegsen hernee ulaan tuuz haichilj tend iim yum hiisen gej ajiliin jagsaaltan deeree bicheh durtai.  Belen zurag tosliin daguu hiij baigaa hernee oorsdoos ni hamaaraad goyo bolchihson yum shig ongirdog. Yer ni yamar ch salbart bai goyo boloh ni zurag tosol hiisen, zahialsan gazaraas, harin her udaan jiliin nastai boloh ve gedeg ni guitsetgesen baiguullagaas hamaarna. Getel manai guitsetgej baigaa kompaniud hogshin honinii nasgui yum hiichiheed haraa iim goyo bolson geed l ongirood baidag taltai. Manai ahiin ger horoolliin hashaand delhiin banknii tosloor erchim huchnii aldagdal buuruulah geed tosol heregjivee. Zurag tosoliig ni hiij baina geed heseg udsan. Barisaniih ni daraa uneheer huchdel ed nar unadag, oir haviin ailuud ni hulgai hiideg ni zogsson gesen. Harin barisan kompani ni hachin haltvarnii muu yum hiichiheed oorsdiih ni gavyagaar huchdel ni oschihson yum shig ongirch zogsson gesen. Zui ni bol iim tosol heregjvel aldagdal buurah yum bainaa gej sedsen Delhiin banknii tosol. Yag iim zamaar aldagdaliig ni buuruulnaa gej zurag tosoliig ni zohioson ulsiin gavya baimaar. Harin arav horin jil evdrelgui saatalgui ajillaj baival barisan uls ni mundag yumaa gej helne.

Za tegeed etssiin buruutan ni "mergejilgui" Mergejiliin hyanaltiin gazar. Ihenhi oorsdiigoo deed zindaanii busdaas ontsgoi torson gej boddog uls. Hiisen ajiliin chanar yamar unelgeetei baih ni mergejiliin hyanaltiin baitsaagch ulsiin komissiig her zereg hundelj, her zereg chuhal mundag hun bolohiig ni medruulj ter hemjeegeeree orlogo oruulsanaar ni unelegddeg. Bas uulgasan arhinii hemjee nileen hamaatai gej baigaa.

Bi ooroo zamiin taliin hun bish, Nariin shiriiniig ni sain medehgui, Gehdee l mongol hunii medehgui yum baihgui zangaar bichlee :) Iimerhuu baidal manai zam, barilga, erchim huch, holboo geed buh l salbart baigaad baih shig.

бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Оросууд хужаа нарыг хееж байна.

2007-02-04, 19:07
Оросод гадаадын иргэдийг наймааа хийлгэхгvй гэсэн шинэ хууль гараад бужигнуулж байна. Хятад, багууд дийлэнхи хувийг нь эзэлдэг. Аргаа олж vлдэх нь vлдээд, чадахгvй нь буцаж л таараа. Оросын цагдаагыхан, ОМОН-ыхон гээд манай цагдаа нарын хажууд жинхэнэ ажиллаж чаддаг улс. Манай цагдаагын хурандаа нар гэж нэг муу Эрээний хулгайчдад толгойгоо мэдvvлчихсэн биш. Хvний эрх, найрамдалт харьцаа гэлгvйгээр хужаа нарыг буудаж чаддаг улс.

За тэгээд баахан хужаа нар Оросоос хеегдеед гарахаар, нутагтаа харьж чадахаа байсан, хэрэг хийгээд зугтсан улсууд чинь монголд л шингээд алга болох байхдаа. Тэртээ тэргvй хужаа нар барагдахгvй байхад, Оросод рецедив гэж болохоор хvмvvжжихсэн хужаа нарыг шингээлгvйгээр дамжин енгерvvлэх арга бодохгvй бол.

Манай хил гаалийхан гэж цаасан дээр орсон гарсанаа бvртгэсэн улс. Хэдэн компьютер холбоод ажиллуулчихая гэхээр дарга нар нь дундаас нь том тесел босгож хэдэн саяаар нь саах гээд байдаг. Тэгхэд Эрээнд Монголын хvн амын бvртгэл Иргэний бvртгэл мэдээллийн тевеес илvv бодитойгоор байж байна шд. Хилээр хэдэн удаа орж гарсаныг нь хvртэл хараад л байж байдаг. Анх удаа эрээнээр гарахад шалган дээр нь гадаад пасспортны бүх мэдээлэлийг компьютерт оруулаад л овоо уддагын, сканердаж хvртэл авдаг байвуу яав. Дараа дараагын удаа бол пасспортны номер оруулаад л бvх мэдээлэл гараад ирнэ. Нэг хэсэг би ажилын шаардлагаар ойр ойрхон орж гартал надад онцгойлон сэтгvvл егж байв. Солонго гээд сэтгvvл. Монгол хэлээр гардаг Хятадын сэтгvvл. Хаяа Монголын онгоцонд оруулаад тавьчихсан байдаг. Эрээний хил дээр бол олон удаа орж гарсанд нь егеед байгаа харагдсан. 

Манай Иргэний бүртгэл мэдээллийн тев дээр дээр vед MCS-ийн теслеер гээд хэдэн сая доллороор 13 сервер тавьсан гэж байгаа. Тэгсэн тэрнийх нь нэгийг нь vндсэн серверээр, негеег нь неец гээд хоёрхоныг нь ашигладаг. Тэр хоёрынхоо 10 хувийг нь л ашигладаг гэж байгаа. Мэдээж ш дээ 2 сая хүний овог нэр терсен он сар едер гээд л хэдхэн тэмдэгт болно, хэдхэн байт болно. Тэрийг нь хоёр саяаар үржүүлэхэд ямар жоохон vзvvлэлт болох нь тодорхой. Яахав еер ганц нэг нэмэлт юм байдаг л биз. Хаанах билээ нэг интернет сервис хийдэг газар үлдсэнийг нь ашиглая гэсэн зевшеереегvй гэж байгаа. Дам сонссон яриа шvv

За за тэгээд хадуураад явчихлаа :)
бичсэн: javhlan төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Хятадад 2005 онд

2007-01-30, 01:25


Онгоцоор Бээжин ороод. Цаашаа том автобусаар Баодинг ороод, тэрнээсээ цаашаа арай жижиг автобусаар Линг Шэн билvv нэг жижиг хотод очоод, Тэгээд нэг сарампай болсон автобусанд сууж нэг тосгонд очоод авсан зураг. Хvмvvс дотор нь амьдардаг гэж байгаа. Бас шавараар шаазан хийж шатаадаг зуух нь гэж байгаа. Гэнэт сонин санагдаад тавьлаа.
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Илтгэгчид

2007-01-29, 18:46

Сvvлийн vед ямар ямар манлайлал ч гэнэ vv хэдэн залуус байн байн харагдаад байх болж. Овоо хэдэн итгэл зvтгэлтэй улсууд байна гэж бодоод байсан чинь Элбэгдоржийг дууриасан хэдэн худлаа ярьсан нехдvvд байх чинь.

Миний бодлоор ямар нэгэн юмийг хийж бvтээх, vзэл бодолоо vнэмшvvлэхийн тулд илтгэл яриа хиймээр санагдаад байхын. Гэтэл зарим нехдvvд хэдэн сар жилээр ярихын тухай л яриад байхын. Тэр талаараа овоо мэргэшсэн дууны енге, vйл хедлел гээд л мундаг гэж ярихын биш. Гэхдээ л би ер нь нийгмийн талын гэхээсээ илүү шинжлэх ухаанч, ямар нэгэн байдлаар математикаар илэрхийлэх боломжтой, техник талын юм хийхийг бодитой гэж vздэг болохоор тэр хэдэн нехед огт сэтгэлд буухгvй байгаа юм.

Хийж чадах ажил мэргэжил байхгvй, менге олох сонирхолтой, тийм болохоороо олны танил болж улстерд гарах зорилготой юм болов уу гэж бодоод байгам

Манлайлал гэж яриад байхаасаа илvv манлайлж байгаад юу бvтээчихсэнээ / бvтээхээ ярих хэрэгтэй болов уу.

бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Хэнтий Сvхбаатар

2007-01-27, 12:47

За хоёр гурав хоног Хэнтий Сvхбаарат аймаг орчихоод ирлээ. Хотоос өглөө 10 цагт гараад нэг цаг гучин минутанд 120 иод км давхиад Багануур орлоо. Замд Женко турын Цонжин болдог гэдэг жижигхэн толгой дээр барьж байгаа Чингис хааны том хешеений ажил овоо явчихаж. Еренхий рам терх нь босчихсон. Суурь хэсэгт нь байшин барих бололтой. Багануураас Хэрлэн голын гvvр хvртэл арав гаран км. Хуучин шороон замаар явдаг байсан. Энэ жилээс Японы теслеер зам тавьж эхэлсэн дунд хувьд нь 6, 7 км байх шиг байна. Хэрлэнгийн гvvрнээс цааш Мянганы замаар Хэнтий аймгын Цэнхэрмандал (хотоос 196 км), Жаргалтхаан 240км сумыг дамжаад Мерен 300 км сум хvрнэ. Мерен сумаас цааш Хэнтий аймгийн Ондерхаан хот 30-аад км. Дархан орох замд байдаг Урьхан шиг гуанзууд Цэнхэрмандал, Жаргалтхаан сумууд дээр бий болчихсон. Хоол унд, хvчин чадал сайтай.

Мянганы замын буюнаар урьд нь едержин явдаг замыг 4 цаг гаран хугацаанд тууллаа. Хэнтий аймгийн тевеес Хэрлэнгийн гvvрээр гараад Баруун Урт хот хvртэл 230 км. 130 км-т Менххаан сум байдаг. Менххаан Хэнтий хоёрын голд Давсан Бадрах нэртэй газар хэдэн гэр гуанзууд хоол унд сайтай байдагсан. Буурьнаасаа доошилж буугаад байгаа байхгvй нь мэдэгдэхээ байчихаж. Давсан Бадрах хvтрэл газрын байдал Хангай шинжтэй, евс ургамал элбэгтэй, гэхдээ айл амьтан зам дагуу ховор харагдаггын ус унднаас болдог юм боловуу. Урьд хэсэг бусаг зээр харагддагсан сая ер харагдсангvй.

Тэрнээс цааш талархаг, жижиг дов толгод, евс ургамал тачирхан болоод эхэлдэг. Зарим газараараа говьтой. Нуур тойром байсан хонхор элбэг. Менххаанаас цааш бол ер нь Сvхбаатарын нутагаар зуншлага сайнгvй л байгаад байгаам.

За тэгээд Баруун Урт хотын тев ч нэг их еерчлегдсен зvйлгvй. Сvхбаатарын хешее байдагаараа байж л байна билээ :)

Анх СvХбаатар аймгын Асгат сумын хавиас гарсан гэсэн vv хонины цэцэг евчин Утаанбаатарт дехчихсен Налайх орчихсон . Очсон газар болгондоо ариутгалд орж явлаа. Баруун Урт хотын наана Машинаа Формалины уураар утуулаад, гараа спирттэй хевенгеер арчиж, амруугаа содын уусмал цацууллаа. Менххаан суманд гар ам хоёроо ариутгуулаад машинаараа хлормин асгасан эсгий дээгvvр гараад болов. Ондерхаанд машины дугуйруугаа цацуулаад болов. Багануурын цаана Хэрлэнгийн гvvрэнд  Land Cruiser 105 унаж яваа тул 500 тегрегее телелгvй ариутгуулалгvй енгерев. Хааяа 69 унаад явахаар хамаг байдагаа шалгуулдаг газар. Налайхын Городокын цаахан замын менге гэж 500, ариутгал гэж дугуйруугаа юм цацуулаад 500 тег телев. 22-ын товчоогоор ороход мен 500 тег, ариутгалын 500 тег телев.

Онцгой байдал зарлаад ариутгал хийж байгаа юм бол бизнес хийж байгаа юм шиг менге хураах ямар учиртай юм бол. Менге vнэхээр хураах ёстой юм бол яагаад Сvхбаатар аймагт хураадаггvй юм бол. За тэгээд амаа зайлаад гараа арччихаар ариутгагдчихдаг юм байхдаа. гээд л олон л бодол терж байлаа

бичсэн: javhlan төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Мотоцикл

2007-01-22, 00:51
Оюутан байхдаа хэд хэдэн газар ажилладаг байваа. За бараг л цалин хелсгvй. Тэгтэл нэг удаа бараг зvгээр шахуу байж байгаад шагнал цалин хоёрын хооронд нэг сая тегрег авчихав. За тэгээд багаасаа унадаг дугуй унаж энд тэнvvгээр хэсэж явсан юм болохоор мотортой юм унамаар санагдаад хуучин бартаат замын (мотокросс) ногоон енгетэй Kawasaki KDX-250 гээд 2 тактын хеделгvvртэй мотоцикл худалдаад авчихав.

Унаад явж байхад дуу нь чанга, хурдан, салхи исгэрүүлээд л нvднээс нулимс гоожоод л кайфтай гэж. Хэд хоног унахгvй болохоор санаад л, асааж дууг нь сонсмоор санагдаад л. Эрхбиш бартаат замын уралдааны мотоцикл юм болохоор элдвийн юман дээгvvр дvvлж харайгаад л. Bike-уудыг бодвол огцом хvчтэй.

Хотын замаар явж байхад замын тvгжрээнд орно гэж байхгvй дундуур сvлжиж хамгийн тvрvvнд нь гарчихаад л, ногоон гэрэл асангуут нь ухасхийж хаазлаад л алга болоод егне. Тэгээд бас бензин хийхээрээ 500-аас 1000 тегрегенд л хийнэ. Даанч номер бичиг баримт юу ч байхгvй л дээ.  Цагдаа хараад л тойросхийгээд л явдаг байж билээ. Нэг удаа гэнэдээд Нарантуулын уулзвар дээр улаан гэрэлээр зогсож байгаад яалт ч vгvй баригдаад журмын хашаанд хийлгэчихсэн. Бусад vед нь зугтаагаад л алга болно. Хааяа тоглоод бартаат замынх юм болохоор нь зугтаж байгаад хашлага давж замын хажуугаар цагдаагын машины еедеес зереед л алга болдог байж билээ.

Хедее гадаа хааяа явнаа. Анх удаа Хархоринруу гараад л туучихсан замын гуанзан дээр денгеж зогссон чинь хэдэн бацанууд HI HI гээд л гvйлдээд ирсэнээ, намайг каскаа авангуут "ее монгол байна ш д" гээд буцаад явчихсан гэж байгаа. Жуулчин гэж бодсон бололтой. Тэгээд л эргvv юм шиг ийг тийшээ ганцаараа бол ганцаараа хоюулаа бол хоюулаа нилээн явсан даа. Хаа таарсан газараа хоночихоод л.

Хамгийн сvvлд Сvхбаатар аймагт ажил гарахаар нь гараад давхичихсан. Миний мотоциклийн мотор нь бензинээ тостой хольж шатаадаг. Тосыг нь тусад нь бак-анд хийдэг. Тэгээд л едер гурав енгерч байхад хотоос гарсан. Орой долоо болохын алдад Хэнтийн Ондерхаанд очиж бензин авчихаад, маслаа vзсан дажгvй л байна. Тэхээр нь гарж давхиад, 50-иад км яваад Давсан Бадрах гээд замын гуанзанд хоол идчихээд бvрий болохын алдад цаашаа явах замаа заалгаж аваад л давхиж явсан чинь мотор унтарчихдагын. Тэгээд хэсэг асаах гэж vзээд л асдаггvй, мотоциклийнхоо хажууд хээр унтаад егсен. Нээрээ тэр чинь долоон сарын арванд гэрээсээ гарсан юм байна. Оглее сэрсэн чинь наадмын еглее, хvмvvс морьтойгоо явцгаагаад л, би Менххаан сумын наахан уул давж ирээд л зогсчихож.
Тэгсэн яасан, масло нь дуусчихсан, мотор тосолгоогvй будаа. Тvрээд л сумын тев орсон гэж байгаа.

Тэгээд л миний мотоцикл унасан тvvх дууссандаа. Одоо раам нь байж л байгаа.

Нээрээ Сvхбаатар аймгын Менххаан сум 15 кВ-ын цахилгааны шугамаар эрчим хvчинд холбогдсон. Хэнтий Сvхбаатар аймгын тев зам дагуу байдаг. Тийм ч болохоор шилэн кабель дайран енгердег, айлууд нь гэртээ телефон утастай, Мобиком Скайтел ажилладаг. Нехцел бололцоо дажгvй сум шvv. Мянганы замын трасс хойгуур нь холгvйхэн гардаг гэсэн. Сvvлийн vед зам дагуу байшин барилга нэмэгдээд л байна лээ.
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Монгол

2007-01-21, 03:23
За хэдэн тасархай бодол уялдаа холбоогvй бичээд хаячихая.

Би ч уул нь элэнц хуланцаа хеевел Дундговийнх юм гэнэ билээ. Тэрнээс аав евее гээд л 2, 3-н vеээрээ хотод амьдарсан. Овеегийн минь аав Дангаа хуньд гээд хохь (ядуу) тайж хvн байсан гэсэн. Монгол манж хэлтэй, Хувьсгалын дараа анхны бага хурлын гишvvн болж байсан гэж байгаа, одооныхоор парламентийн гишvvн юмуу. Гэвч биеийн байдал таарууханаас нэг их удалгvй нутаг буцсан юм шиг байгаан, Тэгээгvй бол хэлмэгдээд буудуулчихсан ч байх юм билvv хэн мэдлээ. Овее маань л багад минь тэр vеийн бага хурлын гишvvд гээд 20-н хэдэн оны шарласан сонины зураг vзvvлж байж билээ.


Энд тэнvvгээр нилээн л тэнэлээ. Нутаг орон бүр л сонин хачин зvйлээр дvvрэн байх. Заримдаа мэргэжилийн хvн биш ч гэсэн элдэв янзын сонин чулуу тааралдвал хармаагаа дvvртэл цуглуулаад л байна. Сүхбаатар, Дорноговь, Дундговийн нутагаар явж байхад эрт дээр vед аргагүй л нуурын ёроол байж байгаад хатаж ширгэхэд нь vvссэн болов уу гэмээр улаан шаргал талсжсан тунгалагдуу чулуу битvv бүрхсэн байсанаа хагарч эмтрээд талын нэг тараагаад хаячихсан юм шиг газрын гадаргаар нил байдагын. Зарим нь их гоё хэлбэртэй vеэлж талсжсан. Заримдаа боржин чулуу дотор менген цаас шиг гялтгануур холилдчихсон байж байна.

Говийн уулууд алсаас сvртэй том харагдана. Дехех тусам жижгэрсээн нэг л мэдэхэд ухасхийгээд л орой дээр нь гарчихна.  Бороо ороогvй байхад хvн мал яаж амьдардаг юм бол гэмээр халцгай байсанаа дөнгөж бороо орсны дараа маргааш нь тал тэр чигээрээ нов ногоон, агь таанын үнэр хурц гэж жигтэйхэн. Тэгээд л очсон газар болгон манай малын мах амттай шимтэй, хурц гээд л ярина. Тээр жил хот ороод хонины мах идсэн ч бvтэн ууц идээд яагаач vгvй, манай эндэхийн мар бол дал дервен ендреес хоёр гурав огтлоод л бялуурна ш дээ гээд л.


Хангай газар бол ч ярих юм байхгүй гоё л доо. Тэр дундаа надад Завханы уулс сүрлэг сайхан санагддаг юм. Уулсынхаа хендийгеер зарим айлууд нь гэрийхээ vvдийг газрыхаа байдлаас болоод хааш нь ч хамаагv харуулаад барьчихсан.  Тэгсэн хэрнээ дундуур нь зvvнээсээ баруун тийш 200 гаран км урт 30, 40 км ерген цул элсэн манхан. (Завханы Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул).

Хаа явж байхад манай монголчууд хэтэрхий жалга довны vзэлтэй байхын. Ялангуяа Хевселийхен бол нилээн юм шиг байгаан. Тэгээд л баруун тийшээгээ л гэж ярина даа. Миний бодолоор бол говь талын аймгуудыг бодвол  малчид нь талын нэг тараад суучих боломж багатай, тэгээд л негее нэг голын эрэг уулын амаа бараадаад л ойролцоо амьдардаг болохоор тэгдэг юм шиг байгаан. Зун болоод гол уруудаад л баахан айл зусландаа гарчихсан байдаг дvр терхийг бол зvvн, урд нутагуудаас барагтай бол олж харахгvй дээ.
бичсэн: javhlan төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Нар жаргахын емне

2007-01-20, 02:43
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Зvvнхараа

2007-01-17, 11:06
Сая хоёр гурав хоног Сэлэнгэ аймгын Зvvнхараа сум орчихоод ирлээ. Бараг л Монголын хамгын том сум байх. Ямар ч байсан зарим нэг аймгийн тевvvдээс том байх. Уулуудаар хvрээлэгдсэн голын хендийд оршдог. Темер зам, спиртийн vйлдвэр, мод бэлтгэлийн vйлдвэр, газар тариалан гээд эдийн засгийн эх vvсвэр элбэгтэй. Темер замын хоёр талаар байрладаг, Улаанбаатар-Дарханы засмал замаас холгvй, шилэн кабель дайрдаг гээд л тоочвол дэд бvтэц сайтай юу ч хийсэн болохоор газар байна билээ. Урдхан талаар нь Хараа гол урсдаг.

Энэ сумын нутагт Бороогын алтны уурхай гэж байх, тэр нь татвар телехгvй хугацаандаа бvх "алтаа" олзворлоод дуусгах зорилтоо бvрэн биелvvлсэн гэж байгаа. Одоо еер нэг ордын алтыг машинаар зееж vйлдвэртээ боловсруулна гэж ярьж байна билээ. Тэсэлгээ хийх, баяжуулах үйлдвэр хvнгэнэх чимээ нилээд зайнаас сонсогдож байсан.
бичсэн: javhlan төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Govi-Altai Sharga sumiin nutagaar

2007-01-08, 14:24

Govi Altai aimgiin tovoos garaad Havchigiin davaa geed davaan deer garav. Davaan deerees jolooch Tend Otgontenger haragdaj baina geed l zaagaad baisan. Yag aliig ni helj baigaag ni onoj harsangui. Uul nuruud haragdaj l baisan. Yamar ch baisan Otgontenger hairhaniig ni harsan l bailgui. Omno ni Govi Altai, Zavhanaar yavj baihad dandaa uultei ue taaraad harj chadahgui l yavaad bsan.

Davaanaas tsaashaagaa uruudaad havtsalaar joohon uruudaad bulagtai. Ter ni halia uusgej zuzaan mos holddog yum baina. Davaan deeree dalain tovshinoos deesh 2400 metriin ondor. Davaanaasaa buusnaas hoish 70-aad km uruudsaar baigaad Sharga sumiin tov orno. Sharga ortol Yambatiin tal geed talaar yavna. Hoiguuraa Hantaishiriin nuruu, urduuraa Har azargiin nuruu dunhiij haragdana. Dundiiin ovoo geed jijeghen  tolgoi yag zamiin dund havid baih. Dalain tovshinoos deesh 1000 metr ondort geheer km hagas doosh buusan yum bolovuu. Hun am tsoohontei el huli l sum baina. Ger horoolol sumiin tov hoyor ni tusdaaduu mayagtai taruu bairshiltai.

Sharga sumand Temeenii too tolgoi osson geh, Neg temeechin aild honotol mani ailiin ovgon urid omno jiluuded darj tooluuldag bsan temeegee tooluulsan, mon neg olon temeetei ali darj tooluuldag bsan temeegee tooluulsan, tednii manai hoyoriin nemj tooluulsan temee temeenii osson tootoi tentsene gedeg baigaa. Yer ni mal yaj tooldog ve geheer malchidiin amaar l tooldog gej baihiim. Tegheer mongoliin mal osloo 34 saya hurlee gedeg hereg deeree 40 saya ch baij bolzoshgui ni

 

Sharga sumiin toviin zuugeer nuur baidag gej baigaa, urduuraa nuur baisan bolovuu gemeer zegstei honhortoi. Hoishoogoo zegs dovon dunduur yavj baital jijeghen gol dairaldav. mos holdson baihiig bodvol ovoo ustai shinjtei. Goliin oirhon mod tomoroor hashaa bosgoson baihiig bodvol bas ch gej toms nogoo taridag yum bolovuu.

 

Urid ene talaar mori mal haragdahgui l zag bsan gej baigaa. Heseghen gazar zulzagan zag taaraldsan. Yeronhiidoo hargana budarganatai .

 

Hoishoogoo yavsaar Hovdiin zamd orood tuugeeree butsaj Baaringiin davaagaar Altai hotod irlee. Shoroon huchilttai ene zamiig  hedhen jiliin omno tavisan gej baigaa. Getel nileen evdreld orson, derjignee, honhor gudger nileen uussen. Barisan companiih jolooch ajilchid ni diesel tulsh, tsementiig bol arhiar sain solidog bsan gesen. 10 udaa yavj induudej nyagtruulah ulsuud 5 udaa yavchihaad l uldsen tulshiig ni zardag baisan bailgui.

 

Yer ni odoo zam barival joohon ch gesen hatuu huchilttai zam tavidag baih. Zahialagch baiguullaguud ni ajiliin chanar guitsetgeld ni sain hyanalt hiideg baimaar yum baigaam. Tehnologiin daguu sain hiij bain uu ugui yu gedegiig.

 

Altai hot ruu orohod 4, 5n uuriin zuuhnaas ni tas har utaa aimgiin toviin deguur manarch haragdana. Nuursnii chanaraas boldog yum bolov uu , dutuu shataltaas boldog yum bolov uu buu med. Nuursee 100aad km-iin tsaanaas zoodog geed nuurs achsan tom tereguud nileen yavah yum bilee. Aimgiin tovd Nur nur hiisen changa duutai diesel stantsaar tsahilgaanaa hangadag. Taishir sumiin nutagt bairlah, Zavhan goliin Ulaanboomiin havtsald barij baigaa usan tsahilgaan stants ene onii suulees ashiglaltand orno. Taishiraas Altai hot ruu 35 kViin shugamtai, tsaashaagaa Zavhanii Uliastai hot ruu 110 kV-iin shugamtai. Teriig ni haraahan barij duusaagui. Usan tsahilgaan stants, Zavhanii shugam hoyulang ni hyataduud barij baigaa.

 

Butsah ongotsoo huleengee bichlee.

бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

AN-26 ongotsooor

2007-01-08, 14:06

Hoorhii MIAT maani oron nutagiin ongots baihgui bolchihson, achaanii ongotsond suudal zassan ongotsoor Govi-Altai aimagt hureltsen irevee.Ongotsond orood teeshnii sav baihgui tul gar teeshee zarim ni suudal dooroo, zarim ni holteigee chihtselduuleed taviv.  40ood nasnii uilchlegch egch ovliin kurtkataigaa chiher, sonin, talh, tsai neg neg udaa taraav. Zamdaa Arvaiheert neg buugaad 2 tsag 40 minut niseed irev. Hurdan turgen esen mend saihan l irlee.

Hemjee bolon suudlaaraa AN-24-oos jijeghen

 

Aero-Mongolia-iin Fokker -50 geed senstei 2 ongots , Fokker -100 geed tiireltet ongots-uud Chinges haan niseh buudaliin talbaid zogsoj l baisan. MIAT yagaad ongotsoo saijruulj boldoggui yum bol.

 

Aero-Mongolia olon sain ongotstoi ch gesen suuliin ued oron nutagt nisehees joohon jiirheed baigaa. Neg udaa namaig 8n sard Uvs-aas Ulaanbaatar-luu niseed yag buyant-uhaad gazardanguut tug hiigeed l neg sens ni zogsood ongots hagas ergeed l zogsson. Ternii daraa omnogovios ch biluu irehdee agaart neg hodolguur ni untraad neg senseeree salgalj irsen duuldsan. Daraa ni bas yasan ch gelee. Odoo ch bolj ogvol muu ch gesen MIAT-iin ongotsoor, esvel ayul osol ni minii medeld baidagaar ni mashinaa bariad yavaya gesen bodol torood baigaa

бичсэн: javhlan төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Хотын утаа

2007-01-04, 12:20
Улаанбаатар маань Утаанбаатар боллоо гээд л сvvлийн vед бvгд ярьцгааж байгаа.
Цахилгаан станц, автомашин, гэр хороолол гэсэн гурван vvсгэвэртэй гээд байгаагаас гэр хороололын нvvрсний утаа л ингэж гамшиг болгоод байгаа хэрэг. За тэгээд гэр хорооллын утааг багасгах олон л арга сэдэж байна.
-Утаа багатай сайжруулсан тvлш хэрэглэнэ гээд байгаа гэр хорооллыхон маань илч багатай гээд тэрийг нь тоодоггvй. Тэгээд ч утаагvй зуух гэж байдаггvй.
-Гэр хорооллыг орон сууцжуулна гээд байгаа, уул нь зев санаа ямар ч байсан эхнээс хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Гэвч бvрэн орон сууцжуултлаа нилээн хугацаа зарах нь тодорхой, наад зах нь цахилгаан дулаан, ундны ус гэх мэтчилэн нилээн том асуудлыг шийдэх хэрэгтэй, энэ талаар тодорхой юм урьдчилан телевлегдеегvй л байна. Жишээ нь Дулаан цахилгаан хоёрыг нь зэрэг шийдэхийн тулд Дулааны цахилгаан станц шинээр барих хэрэгтэй болно. Тэрийг хаана барих вэ, хаанахын нvvрс хэрэглэх вэ, хэр их херенге орох тvvнийг нь яаж шийдэх гээд асуудал их болохоор энэ талаар одооноос бодож эхлэх хэрэгтэй болов уу.
-Гэр хорооллыг нvvлгэнэ гээд байдаг-Энэ ч бvтэхгvй асуудал болов уу. Бvгдээрээ хvний эрх менге тегрег яриад эхлэхээр зам барина  гээд 20 айл нvvлгэхэд 2 жил болдог улс чинь дор хаяж хотын тевийн болон салхиных нь дээд талд байдаг 20 мянган ерхийг нvvлгэхэд яах нь тодорхой.

За тэгээд яах вэ гэхээр бvх аргыг нь л зэрэг хэрэглэх хэрэгтэй байх.

Миний бодож байгаа нэг бодол бол утаа багатай зуухыг, шахмал тvлшийг хэрэглэж нvvрсний зарцуулалтыг багасгана гэсэн санааг гэрээ сайн дулаалах гэсэн шаардлагатай хамтран хэрэглэх нь зүйтэй боловуу (ядаж).

Дулааны нормоор бол дан тоосгон хана 1м-ээс багагүй, дулаалгын материал болох хеесенцер, шилэн хевен 10см хэрэглэвэл 51 см тоосгон хана эсвэл 24см хенген блокон хана барьдаг. Гэтэл монгол гэрvvд маань ердее хоёр давхар эсгий туурга байдаг. Энэний дулаан дамжуулалтыг тооцсон хvн байдаг ч юм уу vгvй ч юм уу бvv мэд. Ямар ч байсан гал түлчихлээр урдаас халуу дvvгээд л, хойноос сэрvv оргиод сууж байдаг.

Галын аюул багатайгаар нь шилэн хевен 10см-ын зузаантайгаар монгол гэрийг дулаалаад, vvдний пинг заавал хийж, vvнийгээ бас дулаалчихвал  гал тvлэх , зарцуулах тvлшний хэмжээ тодорхой хэмжээгээр багасах л байх. Ухаан нь халуун сав шиг л жоохон гал тvлчихэд л тэр чигээрээ дулаан байж байдаг.
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Улстерийн талаар миний бодол

2007-01-03, 16:59
Ихэнх улсуудыг дууриагаад эсвэл мундаг хvн шиг би энэ, тэр намыг дэмждэг, тэр хамгийн мундаг нь гэж байгаад л еч течнеен шалтгааныг би тоочиж чадна л даа.
Гэхдээ еерийгее хууралгvй vнэхээр би улстерийн хувьд ямар бодолтой гэдэгээ сайн мэддэггүй юм.
  
       Ер нь миний бодолоор монголд еерсдийгее улстерчид гэж байгаа хэдэн нехдийн тоглоом илvv бохир, илvv их менгений тоогоор яригддаг болоо юу даа. Иймээс ч энэ нам нь илүү, тэр нь илүү шударга гэхээсээ илvvтэйгээр цаана нь ямар бизнес, эрх ашигийн сонирхол явагдах гэж байгаа юм болдоо гэсэн нvдээр сvvлийн vед хараад байдаг болчихож. 
    Иргэний хеделгеенvvдийн хувьд худлаа vнэн тэмцээд байж байхад зvгээр болов уу. Улаанцайм бохир юм хийхээсээ дарга нарт болгоомжлох сэтгэл терүүлж байхад.
 
  Улстерд бизнесменvvд хэтэрхий их орж байгааг буруу гэж боддог. Эд нараас болоод ерселдеен, тэгш байдал алдагдаж байна гэж боддог. Хамгын цэвэрхэнээр шударга бус бизнес хийдэг газар нь MCS-ийг гэж ойлгодог.

  Заза ингээд бичээд байвал бичээд л байхаар байна. Гэвч гаралгүй горьгүй нь :) Дараа л больё
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Эхлэл

2007-01-03, 16:32
Ажилгvй хvн завгvй байдаг юм гэнэ лээ. Тэрэн шиг миний цаг хугацаа харвасан сум шиг л хурдан енгерех юм. Тийм болохоор ажилсаг хүн шиг царайлаад еертее жоохон элдвийн юм бичиж байх цаг гаргаадахая гэж бодлоо
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх