avatar

Хотын утаа

2007-01-04,12:20
Улаанбаатар маань Утаанбаатар боллоо гээд л сvvлийн vед бvгд ярьцгааж байгаа.
Цахилгаан станц, автомашин, гэр хороолол гэсэн гурван vvсгэвэртэй гээд байгаагаас гэр хороололын нvvрсний утаа л ингэж гамшиг болгоод байгаа хэрэг. За тэгээд гэр хорооллын утааг багасгах олон л арга сэдэж байна.
-Утаа багатай сайжруулсан тvлш хэрэглэнэ гээд байгаа гэр хорооллыхон маань илч багатай гээд тэрийг нь тоодоггvй. Тэгээд ч утаагvй зуух гэж байдаггvй.
-Гэр хорооллыг орон сууцжуулна гээд байгаа, уул нь зев санаа ямар ч байсан эхнээс хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Гэвч бvрэн орон сууцжуултлаа нилээн хугацаа зарах нь тодорхой, наад зах нь цахилгаан дулаан, ундны ус гэх мэтчилэн нилээн том асуудлыг шийдэх хэрэгтэй, энэ талаар тодорхой юм урьдчилан телевлегдеегvй л байна. Жишээ нь Дулаан цахилгаан хоёрыг нь зэрэг шийдэхийн тулд Дулааны цахилгаан станц шинээр барих хэрэгтэй болно. Тэрийг хаана барих вэ, хаанахын нvvрс хэрэглэх вэ, хэр их херенге орох тvvнийг нь яаж шийдэх гээд асуудал их болохоор энэ талаар одооноос бодож эхлэх хэрэгтэй болов уу.
-Гэр хорооллыг нvvлгэнэ гээд байдаг-Энэ ч бvтэхгvй асуудал болов уу. Бvгдээрээ хvний эрх менге тегрег яриад эхлэхээр зам барина  гээд 20 айл нvvлгэхэд 2 жил болдог улс чинь дор хаяж хотын тевийн болон салхиных нь дээд талд байдаг 20 мянган ерхийг нvvлгэхэд яах нь тодорхой.

За тэгээд яах вэ гэхээр бvх аргыг нь л зэрэг хэрэглэх хэрэгтэй байх.

Миний бодож байгаа нэг бодол бол утаа багатай зуухыг, шахмал тvлшийг хэрэглэж нvvрсний зарцуулалтыг багасгана гэсэн санааг гэрээ сайн дулаалах гэсэн шаардлагатай хамтран хэрэглэх нь зүйтэй боловуу (ядаж).

Дулааны нормоор бол дан тоосгон хана 1м-ээс багагүй, дулаалгын материал болох хеесенцер, шилэн хевен 10см хэрэглэвэл 51 см тоосгон хана эсвэл 24см хенген блокон хана барьдаг. Гэтэл монгол гэрvvд маань ердее хоёр давхар эсгий туурга байдаг. Энэний дулаан дамжуулалтыг тооцсон хvн байдаг ч юм уу vгvй ч юм уу бvv мэд. Ямар ч байсан гал түлчихлээр урдаас халуу дvvгээд л, хойноос сэрvv оргиод сууж байдаг.

Галын аюул багатайгаар нь шилэн хевен 10см-ын зузаантайгаар монгол гэрийг дулаалаад, vvдний пинг заавал хийж, vvнийгээ бас дулаалчихвал  гал тvлэх , зарцуулах тvлшний хэмжээ тодорхой хэмжээгээр багасах л байх. Ухаан нь халуун сав шиг л жоохон гал тvлчихэд л тэр чигээрээ дулаан байж байдаг.
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax