avatar

Аав-бид хоёр. Замын цагдаа

2008-01-17,23:48
Намайг гурав дөрөв дүгээр ангид байхад аав нэг оросын Лада-тай яг ижил ФИАТ гээд машинтай болсийн. Би ч ааваас салдаггүйм болохоор ажил төрөлөөс бусад үед нь байнга дагаастай. Тэгээл машин барихад дурлана биз дээ эр л юм хойно. Аавын хийж байгааг ажилгаад л асуугаад л. Өөрөө суудал дээр нь сууж байхдаа явж байна нэг дүгээр араанд хийлээ, хоёртоо хийлээ гэж дүрслээд л тэрнээс ч болсонуу аав анх Дархан явах замд барих уу гэлээ. Би ч уухайн тас. Тэрнээс хойш ч аав үе үе бариулдаг боллоо. Тэр үед гараш байхгүй хааяа би шөнө байрны гадаа машинд хононо. Тэгэхдээ хулгайгаар байшин тойрно.

 Тэгээд дөрөвдүгээр ангид байхад байшингийхаа хажууд гараштай ч боллоо. Аав ч миний дуртайг бодсонуу өөрөө ч залхуурсануу хааяа машин гарашд хийчих гээд л түлхүүрээ өгнө. Нэг удаа гарашд хийх гээд л гарлаа. байшингийн хойно байсан машин асаагаад л байрны зүүн талын том талбайд орж хоёр гурав тойрчихоод л байрны урд байх гарашныхаа урд зогсоод л хаалгыг нь онгойлгох гэж байтал гэнэт нэг цагдаа ах гараад ирдэг байгаа.

За жоохон хүүхэд яахаараа машин барьж байдгын гээд л түлхүүр авчихаад л аавыгаа дуудаад ир гэдийн . Би ч айгаад л , аавыг дууддын Аав гарж ирсэнээ өө машин дотороос юм аваад ир гээд гаргасан чинь... хэзээдээ хөдөлгөөд сурчдын... гэсээр үнэмлэхээ хураалгаад маргааш нь нөгөө цагдаатайгаа өдөржингөө ииш тийшээ явж өгж байж үнэмлэхээ авсан гэж байгаа. Тэрнээс хойш миний хүү болгоомжтой бай, цагдаа сайн харж бай гэсиййн гээлүү .... машинаа өгхөө байсан л даа. Би л хааяа шөнө хулгайгаар унаал . анх удаа тэгж 4-р ангидаа замын цагдаад баригдаж байж билээ
бичсэн: javhlan төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хэхэ хөгжилтэй түүх байна даа баярлах
Бичсэн: xvv хэзээ: 23:43, 2009-11-18 | Холбоос | |



:-)
 
xaax