avatar

Завхан Говь Алтай явлаа

2007-06-25,10:18
5 сарын 7-д Завхан явлаа. Лүн хүртэл зам засварт орчихсон. Лvнгээс Эрэдэнэсант хүртэлх зам ба засварт. Замын хажуугаар шороон замаар тонгочуулаад баруун чиглэлд явахад хүнд л болсон байна. Буцахдаа харин Эрдэнэсант енгереед хойшоо давхиад Дашинчилэн-Лvнгийн замд орж явсан нь дээр байлаа. За тэгээд цаашаа Хархорин хүртэл засмалаар давхиад Хархорингоос цааш шороон замаар Завханы Улиастай хүртэл явлаа. Завхан хүртэл зуншлага тааруу гандуу. Харин Улиастайгаас буцаж Тэлмэн ортол хэд хоног явах зуур бороо vе vе орсон. Одоо ч Загастайн давааны ойр хавьд ногоо ургаад сайхан болсон байхаа.
    Солонготын даваа уруудаад айлд ороход Завханы айлууд хоол хийж егехийнхее емне шар тос хайлж гурил зууран амттай хайлмаг заавал хийж егех юм.

Завхан аймгын тев гэрэл цахилгаан vе vе тасардаг. Усан цахилгаан станц нь ажилладаггvй. Дизел станц нь л ажилладаг. Говь Алтай аймгын Тайшир сумын нутаг дахь Улаанбоомын усан цахилгаан станцаас эрчим хүч авахаар шугам татаад станцаа барьчихсан. Харин усан цахилгаан станц дуусаагvй бололтой юм. Аймгын тевеес салбарлуулаад бусад сумруугаа эрчим хvч татна гээд ажил нь эхэлчихсэн. Хүмүүс шонгын нүх ухаж том том машин механизмууд мэр сэр тоног техееремж ачаад явж байх нь дайралдлаа. Зарим нь ч мундаг мэргэжилийн компани барьж байгаа гэх. Зарим нь ч улсын начин хүн барьж байгаа гэх. Мен Улиастайгаас Тосонцэнгэл ортол зам засна гэж байна. Харин хатуу хучилт хийхгvй шороон зам хийвэл хэдхэн сарын дараа зам биш там болж хайран херенге салхинд хийсдэгийг баруун чиглэлд явдаг хvн ойлгох байхаа. 100 км шороон зам хийж байсанд орвол 20 30 км ч гэсэн хатуу хучилттай зам хийвэл зvгээр байх.

Завханаас гараад Говь Алтай орлоо. Замаараа Тайширын усан цахилгаан станцаар орж vзлээ. Улаанбоом гээд байгалын vзэсгэлэнтэй нарийхан хавцалын дундуур Завхан гол урсдаг юм байна. Хавцал дотор далан барьж байна. Хавцалаас дээшх цэлгэр хендийд нуур тогтоод гоё болох шинжтэй. Усан цахилгаан станц барихын тулд хоёр хонгил гаргасан байна. нэг нь голын гольдрил өөрчилж голын ус урсгахын тулд. Негее нь Хавцал доторх барилгын ажилдаа зориулж машин техник явах , цементен зуурмаг зеех конвейр бvхий 330 метр газар хад цоолж хонгил гаргасан байна.

Аймгын тев орж хоёр гурав хоночихоод хотруу гараад давхичихлаа. Говь Алтай , Баянхонгорын нутаг гандуу. Байдрагын гол, Тvйн гол харин тасарчихалгvй урсаж байна. еверхангай аймаг баруун талаараа зуншлага сайхан. Зvvн талаараа гайгvй байна.

Баянхонгорын цаахна талд алт ухдаг нинжа нар беенеерее байдаг. Ухсан шороо нь зам дагуу тулаад ирчихэж. Нэг хэсэг чулуу тээрэмдэж vндсэн орд нилээд ашигласан гэж байгаа. Гэвч чулуунаас алтыг менген усаар бариулбал 30 хувь хvртэл авдаг. цианитаар бариулбал 90 хувь хvртэл авдаг, хvмvvс менген усыг литр литрээр нь бариад явж байдаг болсон тул аймгын Онцгой байдлаас бvх тээрэмvvдийг хурааж авах гэж беен юм болсон гэж байгаа. 

Баянхонгорын тев, елзийт суманд цагдаа нар машинд байсан бvх хvний бичиг баримт шалгаж бvртгээд байсан учирыг лавлавал алтны ченж хийдэг авгайг машин дотор боосон гэнэ. хэдэн кг ч алттай шороо, хэдэн сая ч тегрег гэнэ vv алдсан гэнэ. Аль хар мертей гэж..

Яг хоёр долоо хоног яваад гэртээ ирлээ.
бичсэн: javhlan төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

?????? ??????????? ????? ??? ??? ???? ????? ???? ??????? ?? ??
Бичсэн: ????? (?????) хэзээ: 14:07, 2009-01-08 | Холбоос | |
Өө энэ нэлээн дээр үеийн бичлэг байна. Нүдэнд харагдах шиг л боллоо.. Одоо энэ олон зам, станцууд нь баригдаж дууссан байдаг юм болов уу... Зураг оруулаад, сэтгэлийн хөдлөлөөсөө нэмээд бичвэл ёстой гоё юм байна даа.
Бичсэн: xvv хэзээ: 21:23, 2009-01-07 | Холбоос | |
зайлаач
Бичсэн: Зочин хэзээ: 15:46, 2009-01-07 | Холбоос | |



:-)
 
xaax