avatar

Нийслэл Хархорин

2007-12-20,21:46
Манай Улаанбаатар хотод хүн амьдран суухад ямархуу болоод байгааг бүгд мэдэж байгаа. Газар хүрэлцэхээ байсан. Агаар хүрэлцэхээ байсан. Ус удахгүй хүрэлцэхгүй болох гэж байна.

Наяад оны сүүлээр хот усны дутагдалд ороод дусал ус хэмнэе гэсэн реклам их явдаг байж билээ. Налайхын цаана Уубуланд шинэ худаг тавьсанаар асуудалаа түр зууртаа шийдсэн. Дахиад ус дутагдаад эхлэх үед хотыг усаар хангахын тулд Гачууртын цаана Хар усан тохойд далан барьж усан сан үүсгэн хөрсний усны төвшинг дээшлүүлнэ гэж төлөвлөж байтал шинэ цагын баячууд маань тэнд газар авж байшин бариад одоо тэгж усанд живүүлнэ гэж худлаа болсон.

Бас Хотын дулаан хангамж хүрэлцэхгүй болж байна. Дулаан цахилгааны тав дахь эх үүсвэр гэж ярьж байгаа нь хотын зүүн хэсэгт байрлаж хотын агаарыг улам л бохирдуулах хүчин зүйл болно. Бас яг хөрөнгө мөнгийг нь шийдсэн зүйл ч алга байна. Мөдхөн дахиад л хүрэлцэхээ байна.

Миний бодолоор Хархоринд нийслэлээ шилжүүлбэл зүгээр юм боловуу. Яагаад вэ гэвэл тэнд нэгдүгээрт газар байна.
  Хоёрдугаарт баруун хойноосоо зүүн урагшаа чиглэсэн хөндий болохоор Улаанбаатар шиг дөрвөн уулын дунд битүү хашигдсан биш  байнгын задгай агаартай байна.   За тэгээд гуравт нь усны нөөц нь байна.

Нийслэлээ шилжүүлнэ гэхээр хэдэн эсгийн гэр шигээ зөөж аваачаад барьчихгүй юм болохоор юуны түрүүнд дэд бүтэцийн асуудалаа шийдэх хэрэгтэй. Хамгын түрүүнд тээвэр. Тээвэр гэхээр ачааны машинаар зөөж давхиад хот барьж барахгүй ээ.

Төмөр зам барих хэрэгтэй.  Дарханы төмөрийн үйлдвэрийг Төмөр толгойн хүдэрийг хайлуулдаг өндөр хүчин чадалтай болгоод. Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадалыг нэмэгдүүлээд, Дархан Эрдэнэтийн төмөр замаас үргэлжлүүлээд Эрдэнэт-Булган-Орхон-Хишиг Өндөр-Хархорин гээд хойд чиглэлийн,  Хархорин-Арвайхээр-Баянтээг-Шивээхүрэнгийн боомт эсвэл Хархорин-Арвайхээр-Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайт гэсэн маршрутаар урд чиглэлийн төмөр зам тавьж байж хот барих материал техникээ зөөх боломжтой болно. Яагаад Улаанбаатар-Хархорин гэсэн төмөр зам дурдаагүй вэ гэвэл Улаанбаатарт үйлдвэрлэдэг барилгын материал гэж алга. Төмөр замаар тээхүйц ачаа Улаанбаатарт яг үнэндээ алга. Улаанбаатар-Хархорины хооронд дуртай цагтаа давхиад очих толь шиг өргөн зам л хэрэгтэй.

За замаа тавьчихлаа гэхэд дулаан цахилгааны асуудал гарч ирнэ. том хот барьяа гэвэл энэ 2 асуудлыг зэрэг шийдэх хэрэгтэй. Салхин эсвэл усан цахилгаан станц бариад шийдчихнэ гэж бодож болохгүй. Зэрэг хангахын тулд заавал Дулааны цахилгаан станц байх шаардлагатай. Одоогоор мэдэгдсэн том хэмжээний нүүрсний орд ойр хавьд нь алга. Баянтээгийн нүүрсний орд ч гэсэн тээвэр нь холдоод байна. Иймд миний бодолоор тэнд Атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Түлшний тээвэр багатай. Цөмийн хаягдалаа зөв шийдэж чадвал байгаль очинд хор нөлөө багатай. Цөөн тооны нарийн мэргэшсэн хүнээр ажиллах боломжтой. За тэгээд Нийт монгол орны хэмжээнд эрчим хүчний хараат байдалаас гаръяа гэвэл ахиухан чадалтай бариад хотын хэрэгцээнд нэг секцийг нь дулааны зориулалтаар, үлдсэн хэсгийг нь маневр сайтай компенсацийн цахилгаан станц болгож ажиллуулах хэрэгтэй.

Дэд бүтцийн асуудалаа шийдчихсэн бол хотоо барих асуудал үүснэ. Хот төлөвлөлтийг нарийн хийж орчин үе, монголын уламжлалыг хадгалсан дизайн бүхий цогц шийдэлтэй зураг төсөл гаргаж УИХ ч юмуу Засгийн газарын ордоныг бариад тэнд нь ажиллуулаад эхэлбэл хүмүүс тийшээ татагдаж эхлэнэ. Тэгээд тэнд газар авч байшин баръя гэсэн хүнд зөвхөн манай зураг төлөвлөгөөний дагуу орчины тохижилттой нь хий гэдэг шаардлага хатуу тавих хэрэгтэй. Ийм ийм орон сууц үйлдвэр үйлчилгээний барилгыг тэнд энд барих боломжтой байна. Та дуртайгаа сонгоод бариа, бид танд эрхийг өгье гээд зураг төслийн өртөг газрын үнээр нь худалдчих хэрэгтэй. Энд хэн түрүүлж ирсэн нь тэр ашигтай байрлалтай газарыг авна. Тэгсэнээр тэнд хөрөнгө оруулалтын өрсөлдөөн бий болж, хот түргэн хугацаанд бүтээн байгуулагдана. Мэдээж чанар болоод хугацаа, үндэсний аюулгүй байдал талаас тухайн барилгын хөрөнгө аль зүгээс гаралтай гэдэгийг нарийн хянах шаардлагатай. Хятадууд хөрөнгөө оруулаад, хятад барилгачид барьвал эцэстээ Монгол улсын нийслэл гэхэд хэцүү болно.
бичсэн: javhlan төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

миний бодлоор, болдог бол, 4 уулынхаа аль нэгийг нь нүхлээд, эсвэл маш хүчтэй салхин сэнс байрлуулчихвал, гэр хорооллыг орон сууцжуулах хүртэл нэг хэсэгтээ дөнгөөд байна гэж боддог шд. Харин нийслэлээ нүүлгэвэл байншдээ, биднуус дахиад 100 жил 2,6 саяуулаа гэртээ амьдрана.
Бичсэн: tungaamaa хэзээ: 19:59, 2008-01-09 | Холбоос | |



:-)
 
xaax