avatar

Аав бид хоёр

2008-01-02,22:30
Хорвоод миний хамгийн хүндэлж явдаг хүн маань миний аав билээ. Бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг гэж бодож явдаг. Би аавынхаа том хүү нь. Байнга л аавыгаа дагаж явж байдаг, хааяа ээж аав хоёр муудалцвал яаж ч байсан аавыхаа талд ордог хүүхэд байлаа. Гэхдээ би аавдаа хамгаас их хайртай ч  гэсэн би танд хайртай гэж хэлээд хайраа илэрхийлэх тал дээр тун маруухан.  Аав бид хоёр хоюулаа аймар зөрүүд. Нэг юм хийх гээд санал нийлэхгүй бол өөр өөрийхөөрөө л зүтгээд байна. Тэгээд л би гэдийгээд буруу хараад өөрөө хий гээд суучихна.

Би уул нь арван жилээ төгсөөд компьютер электроникийн мэргэжилээр сурж эхэлсийн. Удалгүй харин зэрэгцүүлээд аавыхаа мэргжилээр суралцаад эхэлсэн. Одоо хүмүүс бүгдээрээ намайг аавыхаа мэргэжилийг өвөлж авч байгаа энэ чинь тэрний хүү гэж ханддаг. Аав минь жирийн л инженер хүн.

Гэхдээ монголдоо нэг номерынх. Эрдэмтэн доктор хэн ч байсан асуудал хэлэлцхэд эцэстээ аавын үгээр явдаг. Доктор цолтой хүмүүс ч гэсэн ааваас юм асууж зөвөлгөө авдаг. Аавын хийсэн юмыг хэнч байсан шалгалгүйгээр гарын үсэгээ зурдаг.  Аав минь монголдоо үр бүтээлтэй шинэ юм олон хийсэн.
Би одоо аавтайгаа ижил мэргэжилтэй, ажилтай  болсон болохоор хааяа шүшмжлэх юм гардаг. Ялангуяа таньд бизнес сэтгэлгээ алгаа гэж шүүмжилдэг. Бас хүнтэй харьцаж чадахгүй байнаа, та ямар нэрэлхүү юм бэ гэдэг. Гэтэл бодооод байхад энийг би өөртөө ч гэсэн хэлмээр юм шиг.

Аав минь маш шударга. Би багадаа байрныхаа гаднаас нэг дугуй хийлдэг насос олоод. Баярлаад гэртээ ороод ааваа энэ бид хоёрт хэрэгтэй юм байна гэтэл Чи хаанаас хүний юм авсан Чи олсон ч гэсэн одоо эзэн нь хаясан юмаа хайгаад явж байгаа Буцааж аваачиж тавь гэж билээ. Би тэгхээр үгүй энэ хаячихсан юм эзэн нь олохгүй юм чинь би авчья гэж зөрүүдэлж зугтаагаад, гэрээсээ гарж гүйгээд удалгүй баригдаад анхныхаа таван салаа боовыг авч билээ.

Насос яагаад хэрэгтэй юм бэ гэхээр тэр үед Аав Украйн гээд том дугуйтай, би Кама гээд эвхдэг жижиг дугуйтай. Манайх нэгдүгээр хороололын нэгдүгээр байранд байсын. Тэгээл амралтын өдрөөр хоюулаа дугуйтай Сонгины амралт хүртэл явж загас барьдаг байж билээ. Гуравдугаар ангийн хүүхэд талдаа 20 км дугуйгаар явдаг гээд л би онгироод л.

Уул шиг түшигтэй аавдаа би хайртай.
бичсэн: javhlan төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа
Нэг жил болчихож уу happy
Бичсэн: javhlan хэзээ: 12:06, 2008-01-08 | Холбоос | |
блогтой болсны нэг жилийн ойн мэнд хүргэе. Маш сайхан блог байна.
Бичсэн: Фужи хэзээ: 18:26, 2008-01-07 | Холбоос | |



:-)
 
xaax