avatar

Увс аймаг явлаа

2007-04-11,13:21

Увс аймаг явах ажил гараад Аэро монголиа-руу утасдсан чинь Хагас сайн едер нисээд дахид ирэх суудал байна гэхээр билетээ захиалчихаад, хэдэн дарга нартаа элдвийн юм хэлж байж челее аваад нислээ. 05,30 минутад нисэх дээр ирээд 7 цагт хеереед, 2,40минутанд элдвийн юм тохиолдсонгvй сайхан л нисээд ирлээ. Эдний онгоцны vйлчлэгч залуухан дажгvй :) үйлчилгээ сайтай. Хааяа нэг мотор нь унтирчихдагаас биш. Манай баруун хязгаар аргагvй хол, нар хvртэл хотоос нэг цаг явж очдог газар юм болхоор орон нутгийн цагаар 9 дехvvлээд л очлоо. Би дээр vед 69 машинтай 3 едер явж байсныг бодвол онгоц гэж сайхан юмаа. GPS  асаагаад үзтэл онгоцны хурд 540 км/ц зааж байв.

Онгоцноос буугаад машинд суугаад шууд Малчин сумын зvг хедлев. Нэг уул даваад Тээлиин гол, Тээлийн суурин гэж байх. Галдан бошигт тариа тариулахаар Узбек хавиас авчирсан Хотон үндэстэн суудаг. Урдуураа Тогтохын шил гээд дvнхийсэн нуруу, хойгуураа буданд хучигдсан Увс нуурын завсрын хендийгеер 80-аад км яваад Малчин суманд дөхнө. Урдуураа том том чулуутай гуу жалга сайр болсон уулыын энгэрт Малчин сум байдаг. Засаг дарга нь гээд сэргэлэн залуу байна. Овоо зев бодолтой юмуу гэж бодлоо. Хvн ардаа архи уулгахгvй гэж янз бvрээр харьцангуй vр дvнтэй тэмцэж байгаагаа ярьж байв. Шилэн кабельтай. Цахилгаан Холбоо ХХК-ны CDMA  системийн гар утастай. Удахгvй G-mobile мобиком скайтел бүгд орно гээд л байсан. Энэ жил 110 кВ-ын шугамаар эрчим хvчинд холбогдоно. Ажил нь одоо эхлэх гэж байгаа сурагтай. Эндээсээ цаашаа 35 кВ-оор Хяргас, Баруун туруун гээд л явж егех юм байх.  Малчин сумын урд талд жижигхэн нууранд усны шувууд ирчихсэн шенежин ганганаад л.

Эндээ хоночихоод еглее нь Малчингаас гараад Хяргас сум орлоо. Сvvлд байгуулагдсан эмх цэгц сайтай сайхан сум байна. Харин засаг дарга нь жоохон сэтгэлд хvрсэнгvй. Жижигхэн юман дээр том нэрээ алдах шиг санагдав. Хяргас сум бас шилэн кабель гар утастай. Аймгийн тевеес Малчин 100 орчим км. Малчингаас Хяргас 50 орчим км. Хяргасаас Улаангом 130-аад км. Оройхон Улаангом хотын зvг хедлеед шене дунд болсон хойно буудалдаа ирж амарлаа.

Улаангом урьд нь хэд хэд ирж байсан юм болохоор элдвийн сэтгэгдэл терсенгvй байдгаараа л байна. Чацаргана ихээр тариалж эхэлж байна. Боловсруулалт ч сайн хийдэг бололтой. Японд кг-ыг нь 5 доллороор гаргана гэнэ. Чацарганы тос тvлэгдэлт шарханд сайн гээд 100 гм-ыг нь 22 мянгаар авлаа.  Урдхан талд нь Чандмань уул гээд хадтай толгой. Овертее хадны ёроолоос гардаг рашаантай. Урд талаар нь байх хендийн дээхэн үед битvv ой байсан гэх 60-аад он хvртэл. Дараа нь аймгийн тевийн зуслангийн газар болсон. Удахгvй харин чацаргана-ы талбай болно гэнэ.  Бср урдуур нь манан дунд Хархираа Тvргэний уулс дүнхийн харагдана. Хичнээн ч ендер юм бvv мэд.  Нэг дэхь едер ойр зуур дэмий тэнэж енгереелее. 2 дахид vдээс емне онгоцоо хvлээж енгереев.

Увс аймаг зvvн талаараа Халх 3 сумтай. Бусад нь баяд дервед. Хегшдийх нь ярьж байгааг бол барагцаагаар л нэг юм ойлгоно. Сайр гэхийг Сай, Налуу газар ганга жалгыг Гануу гэх нь санаанд үлдэж. Ийм л бишvv, Тийм л бишvvгэж их хэрэглэдэг. Тэс сумынхан малын  хулгай их хийдэг гэж байгаа. Нэг онигоо ярьвал

Урьд сайн эр явсан нэг хегшин баригдаж ирчихээд Та ямар хэрэг хийсэн гэхээр хэлэхгvй гvрийгээд байж гэнэ. Мерденд суулгаад байсан нэг едер хэргээ хvлээе гэж гэнэ.
-За та ямар хэрэг хийсэн
-Кесрийн дээс кэвтэж байкаар нь л авав бишүү
-Та чинь vхэр хулгайлсан биз дээ
-Yзvvрт нь үкэр байсныг нь кэн мэдлээ

Тэгээд л аавынд ачигдаж гэнэ. Ямар хэрэг хийсэн гэтэл
-Гvжир л бишүү (гvтгvvлчихлээ). Тэгээд яагаад ирчихэв гэтэл
-Тулгачихав л бишүү гэж гэнэ.(Хэрэг тулгаад хvлээлгэчихсэн) Хэдэн жилийн дараа хугацаагаа дуусгачихаад нутагтаа очоод
-Цагаадав бишvv гэжийнэ гэж байгаа.

бичсэн: javhlan төрөл: | (19) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Би Увсын Цагаан хайрханых миний төрсөн нутаг бол маш сайхан нутаг ард олон нь ч сайхан цайлган сэтгэлтэй.Би Эрдэнэтэд 10 жилд сурж байгаа.Би нутгаа маш их санаж байна...Нутагтай love!!!
Бичсэн: Зочин хэзээ: 23:13, 2013-12-28 | Холбоос | |
uvs
ok nutag shuu tii баярлах
Бичсэн: Зочин хэзээ: 16:40, 2011-12-07 | Холбоос | |
Цэлэлзэн урсах мөрөн гол Цэнхэртэн тунрах хөх тэнгэр мину зэ Үйл зулсан халил оргилын цас Үүрд мандсан дөрвөн ойрд өвгөдий минь алдараа
Бичсэн: бороо (зочин) хэзээ: 16:00, 2011-11-24 | Холбоос | |
Энэ зун Увс руу явсан.Хяргас,Малчин,Зїїнговь сумдаар ороод Улаангом явсан.Хяргас нууранд їнэхээр тасархай байсан.Нуурын усанд ороод бор хайрханыг хараад л хэвтээд байсан.
Бичсэн: Хяргас хїн (зочин) хэзээ: 14:36, 2011-09-21 | Холбоос | |
N
nutag min ih saihan.
Бичсэн: N (зочин) хэзээ: 20:35, 2011-06-14 | Холбоос | |
tsagaanhairhan sum
Sn bna uu ta buhend ene odrin mend hurge bi uvs aimgiin tsagaanhairhan sumand torson odoo MUBISd surdag ta buhen my nutagaa 1 ochod uzeerei bi nutagtaa mash ih hairtai хайртай тэврэлт зүрх өвдөх эргэлзэх улайх ярзайтал инээх
Бичсэн: Bold (зочин) хэзээ: 20:56, 2011-05-21 | Холбоос | |
tsagaanhairhan sum
manai sum uneher goe ta nart uneher goe nadad uneher goe sanagddag ter saihan baigaliig ni haraarai ene caitanda my sumin talar bichij ogoorei bi hairhan sumanda uneher hairtai хайртай
ууртай ууртай ууртай зүрх өвдөх улайх үнсэлт тэврэлт тэврэлт
Бичсэн: Bold (зочин) хэзээ: 20:52, 2011-05-21 | Холбоос | |
увс нутаг минь сайхан
гоё шүү би нутагдаа очихгүй 6 жил болсон байна.Ямар их санаж байнаааа.Миний бага насаа ээж аав ах эгчтэйгээ өнгөрөөсөн сэтгэлд уяатай нутгаа санаж байна.Аав ээж 2 минь байхгүй гэсэн нутаг минь урдаас угтаж миний сэтгэлийг тайвшируулах юм.монголчуудаа угаасан ус унасан нутагаа бурхан гуйсан ч бүү өгөөрэй.
Бичсэн: сар (зочин) хэзээ: 21:37, 2011-04-28 | Холбоос | |
инээх инээх
Бичсэн: Зочин хэзээ: 19:20, 2011-02-03 | Холбоос | |
Аяа сайхан нутаг
би нутгаасаа гараад 2-3 хоноод л нутгаа гэрээ санадаг та бүүхэн ч гэсэн тэгдэг байх тэгж бодохоор үнэхээр агуу татах хүчтэй зүйл байгаа биздээ Төрсөн нутагтаа байнга ирж очиж холбоотой сэтгэлтэй байцгаая
Бичсэн: Зочин хэзээ: 13:39, 2010-10-09 | Холбоос | |
Аяа сайхан нутаг
Хүн эх орон төрсөн нутгаа гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ л хамгаас үнэтэй шүү бидэнд
Бичсэн: Зочин хэзээ: 13:36, 2010-10-09 | Холбоос | |
таалагдсангүй
not talking not talking not talking sick sick sick
Бичсэн: Зочин хэзээ: 08:59, 2010-04-29 | Холбоос | |
Сайхан даа сайхан миний Увс нутаг
Цэлмэг сайхан тэнгэрт тулсан уулс
Цэлийсэн сайхан тал нутаг
Алс хязгааргүй элсэн цөл
Аргасан бүхэн ундалдаг нуур цөөрөм
Аргагүй сэтгэлд мөнхөрсөн
Аав ээжээс минь өвлөсөн миний нутаг сайхан
mr_batmunkh@yahoo.com
Бичсэн: Зочин хэзээ: 12:19, 2010-03-05 | Холбоос | |
Унасан газар,угаасан ус минь
Би Увс нутгаа санаж байна.Миний нутаг уул нь өндөр,ус тунгалаг,тэнгэр нь цэлмэг,тэгш тал нь цэлгэр,охид нь цариалаг,эрчүүд нь омог бардам гайхам сайхан нутаг Увсаас минь өөр хаана ч үгүй гэдэгтэй санал зөрөлдөх хүн байхгүй гэдэгт итгэл төгс байна.
Бичсэн: Б,Тулгаа (зочин) хэзээ: 21:35, 2010-01-02 | Холбоос | |
увс нутгаа гэж
big hug
би нутгаа санаж байна. хүн гэдэг амьтан гэрээсээ гараад явахаар л өнгөрсөн он жилүүд, гэр орон, элгэн нутгаа ямар их санаж, ямар сайхан байсныг л мэдрэх юм. би монгол оронд, увс нутагт төрж өссөндөө бахархаж явдаг аа. ай сайхан увс нутаг мину зээ. увс нутгийн агаар нь цэнгэг, ус нь тунгалаг, газар шороо нь зөөлхөн, бүх зүйл нь сайхаан гэж...
Бичсэн: болороо (зочин) хэзээ: 14:48, 2009-01-06 | Холбоос | |



:-)
 
xaax