avatar

Дундговь Баянжаргалан-Ондершил

2007-04-23,10:26

Тав дахь өдөр оройхон хотоос гараад Мянганы замаар Чойр буюу Говь сүмбэр аймаг хүртэл сүнгэнэтэл давхисаар байгаад ирж хонов. Аймаг гэхэд жижигхэн л газар. Сэлэнгийн Зүүнхараа, Завханы Тосонцэнгэл сумтай харьцуулмаар. Урьд оросын цэргийн хотхон байсан угсармал таван давхар орон сууцны хороолол ихэнхи нь хаягдаж тоногдож онгойсон юм болсон. Нэг хэсэг барилга газарын херснеес арчигдан хог хаягдал л vлдпсэн. Дунд нь нэг орос цэргийн хешее тулалдааны талбарт аятай зогсоно. Сvvлийн vед мэр сэр засвар хийн хаалга цонхыг нь битvvлэн ашиглалтанд оруулаад байгаа бололтой. чойр орох замд Баянталд мөн бvтэн хороолол арзайж сарзайн байдаг. Дунд нь нэг Пуужингийн ч билvv хешее байдаг. Чойрооос енгереед Шивээ говьд мен иймэрхvv дvр терхтэй. Гэхдээ Сайншандын наана байсан бvтэн хороолол буулгаад байхгvй болгосоныг бодвол дээрх хэдэд овоо хэдэн рам vлдсэн гэж байгаа. Иймэрхvv хороолол Монгол даяар олон байдаг. Налайхаас аваад Дорнод аймаг хvртэл. 90 оноос хойш 40 мянган айлын сууц лав буулгаад устагасан боловуу. За энэ ч яахав еглее эртхэн гарч давхиад Баянжаргалан орлоо. Яахав хашаа хороо енге зvс гээд л гундуухан л сум байна. Ондер хүчдэлд холбогдсон. Нутаг дэвсгэрт нь янз бvрийн ашигт малтмал их бололтой. Энд тэндгvй л уурхай байдаг сурагтай.

Тэндээсээ давхиад Ондершил сумын тев орлоо. Баянжаргаланг бодвол сумын енге зvс дажгvй санагдав. Эмх цэгцтэй. Удахгvй эрчим хvчинд холбогдоно. Ажил нь явж байгаа гээд л хvлээсэн улс байна. Энэ 2 суманд удахгvй G-mobile vvрэн телефон ашиглалтанд орно гэж байна. ТВ-ээр станцаасаа 40, 50км-т барьдаг интернэтэд холбогдох боломжтой гэж рекламдаад байгаа. Долгионы бvрхэлт сайтай бол авахад хэрэгтэй л юм.  За тэгээд еренхийдее цас хайлчихсан ногоо алаг цоог цухуйж эхлээд л ирж яваа цаг гэсэндээ сайхан л байна.

бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax