avatar

Ус

2007-04-26,16:53
Усгvй ереенд хатаж vхэхээ шахаад суугаад бсан чинь урьд нь зуны халуунд Дорноговь Сvхбаатар аймагт нэг бус даа едрийн халуун наранд усгvй болж байсан санаанд орж байх чинь. Нэг удаад нь 69 машиныхаа радиаторын уснаас жоохон ууж билээ. Зэв амтагдсан бүлээхэн ус гашуун амтагдаад л. Негеед нь нэг худаг олж ус уусан. Залгилж залгиж ховоогоо харсан чинь ойрд шавхаагvй худаг таараад ус нь емхийрчихсен булингартай ногоон ус байж билээ. Цангасан хvнд гоё л ордог юм байналээ.

Монголд ус муутайгаас бэлчээр ашиглаж чадахгvй газарууд зендее. Энэ жилээс овоо худаг ус гаргана гэнэ. Гэвч ихэнх нь хуучин худаг сэргээчихээд шинээр гаргасан гээд л енгереед байх шиг байдаг.

Саяхан Увс аймагт явж байхад талд холоос бухал евс шиг юм торойгоод л, ойртоод иртэл овоохой шиг эсгийгээр хучаад боочихсон юмнууд байна. Гайхаад очоод vзсэн цас овоолж байгаад эсгийгээр хучаад боочихсон байдаг байгаа. Тэгээд нутагын хүvнээс асуувал хаваржаандаа усгvй бэлчээрийг ашиглах гэж евел цас неецелж байгаа нь тэр юм гэнэ. Говь Алтай аймагт бас ингэдэг гэнэ. Ёроолд нь нvх ухчихдаг. Аажуухан хайлсан ус нь тэр нvхрvv нь ороод л, булагын ус шиг хутгаад авдаг, малаа усалдаг гэж байгаа. 

Уулын ар, жалга хавцал газар хавар цагт ус неецлехед боломжын арга байна лээ.
бичсэн: javhlan төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сонирхолтой юм. Нээрээ л нэг өдөр ус тасрахад байрны амьтад бид жинхэнэ "амьтан" болдог доо... Болж л өгвөл хэмнэж хэрэглэж байя гэж бодоод байх болсон...
Бичсэн: xvv хэзээ: 23:41, 2009-11-18 | Холбоос | |



:-)
 
xaax