avatar

Өмнөговь Булган сум

2007-09-30,02:19
Дөрөв дэхь өдөр гэнэт ажил гараад тав дахийн өглөө эрт Өмнөговь явах болов. Ойрын үед суурин ажилтай хөдөө гадаа яваагүй. Изинис айрвэйс-ийн онгоцонд сууж үзээгүй байсан энэ онгоцоор нисэх боллоо. Онгоцонд суугаад GPS асаагаад үзсэн 465 км/ц-н хурдтай нисэж байна. Буцахдаа үзсэн 510 зааж байна лээ. 30 гаран хүний суудалтай жижигхэн онгоц. Баруун талаараа хоёр эгнээ, эсрэг талаараа нэг эгнээ суудалтай. Нилээн хуучин гэдэг илт мэдэгдэм. Үйлчилгээний хувьд дажгүй ээ Аэро монголиа шиг л. 0-ын өрөөг нь гаднаас хараад ороод багтах боловуу гэж бодсоор байгаад оролгүй өнгөрлөө. Зорчигчидийн тал нь гадаад хүмүүс байна.

Өмнөговьд аймгийн төвд сүүлийн хоёр жил очоогүй. Шинэ олон улсын нисэх буудал барьсан байна. Нислэгийн цардмал зурвастай. Хуучин бусад аймгууд шиг шороон зурвастай байсийн. Буудал нь аймгаасаа 7 км зайтай болсон байна. Аймгийн төвд энэ жил засмал зам нилээн барьсан байна. Аймгийн засгийн ордон гээд том гоё байшин барьж байна. Харамсалтай нь нөгөөх л хятадууд. Өмнөговийхныг урьд нь л бусад аймгуудаас баян гэж ярьдаг байсан. Одоо энд тэнд алтаа ухаад бүүр л баяжижи байгаа юм байх. Нутгийн хэдэн залуус хот орж Land Cruiser авах гэсэн хотод зарж байгаа машин хүрэхгүй байсан гээд л онгирчиишд.

Шахуу ажилтай ирснийхээ маргааш үүрээр онгоцоор буцна, хоол идэж аваад л Жуулчин говь гээд жуулчны бааз руу гарлаа. Соц үед байсан том бааз байдийн. Тэндээсээ Булган сум гарлаа. Говьд ногоо сайн ургажээ. Ойрын хэдэн жил ийм байгаагүй байх. Таана хөмүүл бараг шарлаагүй сөл нь тасраагүй л байна. Говьд бороо оройтдоггүй гэдэг.

Булган сум бүх төрлийн ногоо тарьдаг ажилсаг сум. Янз бүрийн ногоо тарьдаг. Ногоогоо хураагаад хот руу, аймаг руу ачуулаад дууссан гэж байна. Энд дулаахан үржил шимтэй хөрстэй, хамгийн гол нь үргэлж ундарч байдаг ус нь ногоо ургахад таатай нөхцөл болдог. Сумын төвийн хажууханд байх толгойноос ус ундрана. Усны эхрүү труба хийгээд өөрийх нь уналтаар сумын төвдөө аваад ирсэн. Өвөл зунгүй л крантны ус шиг гоожоод байна.

Цахилгаан холбоо, Жи мобайл гээд хоёр ч үүрэн холбоотой болж. Тал газар болохоор сумын хаана ч байсан малчид гар утастай. Долгион барихгүй боло тэмээн дээрээ гарахад л ярьна гэж байгаа :) Жи мобайл нь 50, 60 км-т барьдаг. Цахилгаан холбооных нь хямдхан, хот орохоороо Моби гээд л 3 утастай байна шд энэ малчид.

Харанхуй болгоод бас нэг жуулчны баазад очиж хоол идчихээд аймгын төврүү буцаж давхиад шөнө нэг өнгөрөөд буудалд орж хоноод өглөө 6-аас онгоцны буудалд ирээд хотруугаа буцаваа
бичсэн: javhlan төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

энэ бол миний төрсөн нутаг монголын сайхан орон
Бичсэн: 881207 хэзээ: 16:07, 2010-04-07 | Холбоос | |
алга ташилт алга ташилт

Бичсэн: Зочин хэзээ: 16:24, 2009-11-20 | Холбоос | |
Өмнөговь аймаг ч сайхан аймаг шүү миний төрсөн нутаг бас мш булган суманд төрсөн


Бичсэн: Зочин хэзээ: 16:24, 2009-11-20 | Холбоос | |
Сэтгэгдэл
өмнөговьд очиж малчин болдымуу ч гэж бодогдох шиг гсн ..... winking
Бичсэн: Seku (зочин) хэзээ: 21:50, 2007-09-30 | Холбоос | |



:-)
 
xaax