avatar

Хотын дулаан хангамж

2007-11-22,11:43
Улаанбаатар хотын дулаан хангамжыг 3-р цахилгаан станц, 4-р цахилгаан станцаас голчлон хангадаг. Багахан хэсгийг нь 2-р цахилгаан станцаас хангадаг. Гэтэл одоогын байдлаар 3,  4-р цахилгаан станцын зарим нэг тоног төхөөрөмжийн ачаалал дээд хэмжээндээ тулсан, байдалтай ажиллаж байгаа гэнэ. Мэргэжилийн хүмүүс нь энэ жил хотыг дулаанаар нэг муу юм хангалаа гэхэд хойтон шинээр ашиглалтанд орор байруудтай нийлээд хотыг дулаанаар хангахад хэцүү гэж ярьж байна. Хот хөлдөх аюул ойрхон байгаа гэнэ. Улаан хацарт дарга маань урд нь Багахангайг хөлдөөж байсан юм гэсэн, одоо хот хөлдөх гэж байгааг мэдэхгүй л саяхан "Хойтон жил гэхэд 30 н мянган айлийн орон сууц барьж утаанаас салгана " гэж ярьж байх юм. Инженерийн мэдлэг тэй биш юмаа гэхэд арван жилийн сургуулийн физикийн боловсролтой хүнээр хотоо удирдуулмаар юм даа.

Цахилгаан дулааны тав дахь эх үүсвэр гэж ярьж эхэлж байгаа боловч дорвитой шийдсэн юм. Асуудлаа шийдэж баригдаж дуусахыг хэтэрхий өөдрөг байдлаар харвал 5 жилээс наашгүй болоод байдаг. Тэр болтол яадаг юм билээ. Цэвэр агаар, байр хямдаар нь Дарханд очиж амьдардаг юм билүү. Дарханд лав хотоос хоёр долоо хоногын өмнө модод ногоорч арав хоногын хойно шарладаг агаар сайтай. машин тэрэг, хөл хөдөлгөөн багатай. Тог дулаан нийтээрээ тасрах магадлал хотоос хоёр дахин бага газар юм байгаан
бичсэн: javhlan төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax